Коронавирусийн батлагдсан тохиолдол 12 боллоо | News.MN

Коронавирусийн батлагдсан тохиолдол 12 боллоо

Коронавирусийн батлагдсан тохиолдол 12 боллоо

Коронавирусийн батлагдсан тохиолдол 12 боллоо

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монголд Covid-19-ийн халдварын 12 тохиолдол бүртгэгдээд байна. Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ өнөөдөр /2020.3.28/ ээлжит мэдээллээ хийхдээ энэ талаар мэдэгдлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Covid-19 вирус дэлхийн 201 оронд бүртгэгдэж, АНУ, Итали, Испанид өвчлөл өндөр байна. ДЭМБ зохион байгуулсан өчигдөрийн /2020.03.27/ цахим хурлаар БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс өөрийн оронд хэрэгжүүлсэн арга зэргийг ярилцлаа. Клиникийн хувьд хөнгөн бол 14 хоногоос дээш, хүнд бол 12-16 долоо хоног эмчилж байна. Нууц үеийн хугацаа орон орноос шалтгаалаад өөр байна. Ялангуяа ОХУ-д өвчилсөн хүний нэр, овгийг зарлаж байна. Манай улсад хүний эрхийг хүндэтгээд зарлахгүй байгаа. Азийн орнуудад аль болох өндөр настанд үйлчилгээ үзүүлж байхад Европын орнуудад залуу хүмүүст түлхүү үйлчилгээ үзүүлж байгаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Европын орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байгаагаас эмнэлгийн ажилтнууд халдвар авах тохиолдол их гарч байна. АНУ-д 100 мянга гаруй хүн халдвар авч 1600 хүн нас барсан. БНХАУ-д бүртгэгдэж байгаа тохиолдлын дийлэнх нь гадаадаас зөөвөрлөрлөгдөж ирж байна. Тиймээс Бямба гаригаас гадаадын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 3837 хүнийг тусгаарласнаас одоогоор 2390 нь тусгаарлалтад байна. Мөн 320 эмнэлгийн мэргэжилтэн үйлчилгээ үзүүлж байна.  Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Тусгаарлалтад байгаа иргэдэд халуун бууруулах, өвдөлт намдаах эм оруулахгүй байгаа. Хятадын уламжлалтын эмч нартай цахим уулзалт хийсэн. Уламжлалтаар уг өвчнийг чийгнээс болсон халуун, хүйтний хижиг гэж үзэж байгаа. Зүү эмчилгээг эдгэрэлтэд ашиглаж байгаа. Эмийн хувьд эцэслэн батлаагүй. Амьсгал давхцах, цээж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хүргэж байгаа. Энэ тохиолдолд уламжлалт анагаах аргаас ашиглахгүй байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 100 хүнд шинжилгээ хийж дууслаа. Ингэснээр тус онгоцоор ирсэн 206 хүний шинжиллээ. Тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн хүмүүсийг шинжилж дуусгасан  ч ажиглалтад байх үед нь дахин шинжилгээ хийж хянана. Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэнээс Covid-19-ийн халдвар илэрлээ. Тус иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин давтан шинжилгээний хариу нь ийнхүү эерэг гараад байгаа ажээ.

ХӨСҮТ-д гуравдугаар сарын 26-нд тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уулд тусгаарлагдсан хоёр иргэнээс вирус илрээгүй. Мөн сарын 27-нд Сэлэнгэ аймагт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт, шинжилгээ хийж байна. Одоогоор 220 хүн ХӨСҮТ-д байна.

Тусгаарлалтад байгаа хүнээс халдвар илэрвэл хамт тусгаарлагдсан иргэнийг дахин 21 хоног тусгаарлах юм байна.

Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлалтад байсан иргэн өөр хүний паспортоор өчигдөр /2020.03.27/ Улаанбаатарт ирсэн байсныг цагдаа, онцгой байдлынхан илрүүлжээ. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцох юм байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Friday, March 27, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж