Энэтхэгт 70 настай эрэгтэй өөрийгөө тусгаарлах журмыг зөрчиж, 40 мянга гаруй хүнд халдвар тараасан байх магадлалтай байна. Шашны номлогч Балдев Синх гэгчийг нас барсны дараа коронавирусийн халдвартай байсныг мэджээ. Улмаар Энэтхэгийн хойд хэсгийн Пунжаб мужийн 20 тосгонд Балдев Синхтэй харьцсан 40 мянган хүнийг карантинд оруулсан байна. Коронавирусийн халдвараар нас барсан номлогч нь Герман, Италид аялаад ирснийхээ дараа шашны фестивальд оролцжээ. Зургаан өдөр үргэлжилсэн тус фестивальд өдөрт 10 мянга гаруй хүн оролцжээ.
Энэтхэг улсад нийт 640 хүн халдвар авсан нь илэрсний 30 нь Пунжаб мужид байжээ. Гэхдээ тус улсад халдварын тоо илүү өндөр байх эрсдэлтэй аж. Учир нь Энэтхэгт оношилгоо илрүүлэлт маш муу байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ