Шагдаруудын үйлдэл зөрчил юм | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шагдаруудын үйлдэл зөрчил юм

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Шагдаруудын үйлдэл зөрчил юм

-Намын хороо байхад
Нөхөр хаа холдох вэ…
гэх хэлц гартал гэр бүлийн харилцаанд өмнөх төр засаг гүн гүнзгий хутгалдаж иржээ. Хэрэвзээ гэр бүлийн хувьд тогтворгүй, эхнэр, нөхрөө араар нь тавьсан бол тухайн нөхрийн карьер дуусгавар болно гэсэн үг. Тиймээс ч айж, эмээнэ гэж жигтэйхэн. Ардчилсан хувьсгалын ачаар үүнийг халж алтны магнатаас ахаас эхлээд улстөрчид маань нас тогтохоороо жаргал, зовлонг нь хуваалцсан ханиасаа зам бууруулж, залуу эхнэртэй дэр нэгтгэдэг болсон. Ер нь ийм жишиг улс төрийн хүрээллийнхэнд тогтоод удаж буй. Гэхдээ үүнийг эрх чөлөөт нийгэмд гэмт хэрэг гэж үздэггүй. Нэг нь хүсээд нөгөө нь хүсээгүй тохиолдолд хүчирхийлэл гэж үздэг хүний эрхийг дээдэлсэн улсад салалтыг хуулиар хориглох нь утгагүй.

Харин энэ явдлыг санагдуулам үйлдлийг жил гаруйн өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд хийсэн. Тухайн үед Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-ын 11 эмэгтэй гишүүн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийнд явуулж байлаа. Хүсэлт тодорхой. Д.Батболд нь татварын байгууллагын хоёр эмэгтэйтэй зэрэг гэр бүлийн харилцаанд ордог байснаас үүдэж нэг нь нөгөөгөө хөнөөсөн хэрэг гарсан. Үүний үндсийг ёс зүйгүй үйлдлээрээ Д.Батболд тавьж, төрийн албан хаагчийн нэр хүндийг сэвтүүлсэн учраас ажлаас нь чөлөөл гэх шаардлага байлаа.

Хэдийгээр Д.Батболд нь хүн ёсны хувьд өөдгүй зан гаргаж, хоёр бүсгүйн амьдралаар тоглосон ч гэлээ хуулийн хүрээнд бол ажлаасаа халагдах шалтгаан гаргаагүй. Түүнийг яллах ганц субьект нь тэр өөрөө. Гэтэл манай хууль тогтоогчид маань ёс зүйгүй үйлдэлд хууль бусаар хариуцлага тооцуулахаар улайрч, хуучны намын аппаратыг санагдуулсан юм. Тэднээс санаа авсан уу, өөрөө тунгаасан уу, мэдэхгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гэр бүлийн талаар тогтворгүй этгээд гэдэг нь шүүхээр тогтоогдвол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох санал гаргаж байгаа”-гаа хэвлэлээр уламжилжээ. Энэ нь гэр бүлийн харилцааг зохицуулах гэхээсээ илүүтэй өрсөлдөгчдөө намнах бодлого гэлтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн гэр бүлийн байдал ямар вэ гэдгийг хэн хүнгүй мэдэх хойно тайлбарлаад хэрэггүй биз дээ. Тэднийгээ мань хүн “мандатгүй” болгох гэсэн бололтой юм.

Уг нь хууль тодорхой хэрэгжих арга зам ойлгомжтой, биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлага тодорхой, ойлгомжтой л байж гэмээнэ хэрэгжих боломжтой. Энэ асуудал ёс зүйгээр, итгэлцэл, бие биесээ хүндэтгэх хүндэтгэлээр зохицуулагдахаас бус хуулийн заалт болгох нь угаас утгагүй. Манайх шиг хуулийг гуйвуулж, хоёр утга санаагаар тайлбарладаг газарт энэ заалтаас үндэслээд эрүүгийн хариуцлага ч тооцож мэдэх л улс. Тэгвэл ганц Шагдар, Хоролмаанууд ч биш УИХ-ын гишүүдээсээ эхлээд асуудалд орох вий.

Хадуурсан амаа хазаарлахад, Гэр бүлийн хуульд эхнэр, нөхрөө хуурч нууц харьцаанд орвол хариуцлага тооцох заалт орсон талаар шуугиан дэгдэв. Үүнд, ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлээс гадуурх амьдралд хариуцлага тооцох тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Харин ёс зүйн хариуцлагын тухай заалт байгаа” гэх тайлбар өгөв.

Шуугиан дэгдээгээд буй заалт нь Гэр бүлийн тухай хуулийн төслийн 13.11 буюу “Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд хүүхэдтэй атлаа өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоож, нэг ам бүлд хамтран амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрхийн зөрчил гэж үзнэ” гэсэн заалт. Болохгүй шүү гэж хэлж байгаа бэлгэдлийн санаа гэж л ойлгох юм байна. Ер нь болохгүй л дээ. Гэхдээ С.Дэмбэрэл гишүүний хоцордог шиг болгодог, угаасаа болгодог юм гэх нөхөд бий. Нөгөө талаар хүүхэдгүй бол болно гэсэн санаа энэ заалтын ард “гижигдээд” байна.

Уг нь хууль тодорхой хэрэгжих арга зам ойлгомжтой, биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлага тодорхой, ойлгомжтой л байж гэмээнэ хэрэгжих боломжтой. Энэ асуудал ёс зүйгээр, итгэлцэл, бие биесээ хүндэтгэх хүндэтгэлээр зохицуулагдахаас бус хуулийн заалт болгох нь угаас утгагүй. Манайх шиг хуулийг гуйвуулж, хоёр утга санаагаар тайлбарладаг газарт энэ заалтаас үндэслээд эрүүгийн хариуцлага ч тооцож мэдэх л улс. Тэгвэл ганц Шагдар, Хоролмаанууд ч биш УИХ-ын гишүүдээсээ эхлээд асуудалд орох вий.

Бусдаар бол энэ хуулийн төслийн заалтууд ерөнхий дөө давгүй шүү.

Манайхан шиг үр хүүхдээрээ гуйлга гуйлгаж, гудамжинд хөөж гаргадаг, хариуцлагагүй нөхдөд хариуцлага тооцох, эцэг, эх байх эрхийг нь хасч, албадан сургалтанд хамруулахаас эхлээд ургийн бичиг хөтлөх гээд дэвшилттэй зүйлс олон харагдана.

Гэрээ ба гэр бүл

Монголд хамтран амьдрагч гэсэн ойлголт гарч ирээд удаж буй. Сайн дур нь хүрвэл амьдраад санаанд нь нийцэхгүй бол салаад явахад татлаа түтлээгүй гэрлэлтээ батлуулаагүй хосууд гэх юм уу.

Гэтэл энэ хуулийн төсөлд нэгэн сонин заалт орж ирсэн нь “26.1. Гэр бүлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд гэрлэлтийн, хамтран амьдрах, тусдаа амьдрах, хүүхдээ асрах, харгалзан дэмжих болон бусад төрөлтэй байна” гэх заалт. Ийнхүү гэр бүл бологсод өөрсдийн дүрэм, журмаа тохиролцон гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан хуулийн хэмжээнд авч үзэх боломжтой аж. Бүх зүйлд хууль, журмаар, нарийн тооцоогоор ханддаг болсон энэ нийгэмд гэрлэхдээ эсвэл тусдаа амьдрахдаа хүртэл гэрээ хийж, зөрчвөл хариуцлага тооцох боломжийг хууль санаачлагчид оруулж ирсэн нь энэ.

“Тусдаа амьдрах” гэдэг нь гэр бүлээс гадуур харьцааг уу, томилолт, зугаалгаар явахыг уу эсхүл эхнэрээ төрхөмд нь буцаачихаад гэртээ ганцаараа байх үеийг үү? Яг юуг хэлээд буй нь ойлгомжгүй.

“Харгалзан дэмжих” гэдгийг нь”Санхүүгийн туслалцаа үзүүлэх эрэгтэй эсвэл эмэгтэйтэй танилцана” гэдэг зартай утга ижилтэй юм уу гэхээр өөр. Нэр томъёоныхоо тайлбарт “Харгалзан дэмжлэг гэж эрх зүйн тусгай хамгаалалт шаардлагатай насанд хүрээгүй хүүхэд болон бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуульд заасан буюу эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэсэн үйл ажиллагааг” хэлнэ гэжээ. Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд уруу татах нь хуулиар хориотой болохоор тэдэнтэй гэрээ байгуулж болохгүй нь мэдээж. Тэгээд яг юуг хэлээд байгаа юм бэ гэдэг нь бас л эргэлзээ төрүүлнэ. Үүнийг жаахан эргүүлэхэд л нөгөө эвгүй явдлын гэрээг хуульчлах гэж байна уу гэж хардмаар. Тэгсэн хэрнээ “харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэхэд харшлах шалтгаан болно” гэсэн нь ээж, аавууд үр хүүхэдтэйгээ байгуулах гэрээ юм уу ч гэж бодмоор.

Ямартай энэ хуулийн төслийг илүү нягталж, нэр томъёог нь тодорхой болгож, амьдралд ойрхон болгохгүй бол горьгүй нь. Гэрлэгсдийн үүрэгт “гэр бүлээ бат тогтвортой байлгах” гэж заалт бий. Бас л ойлгомжгүй. Өөрөө тогтвортой байлгах гээд үзээд байдаг нөгөөх нь өөр хүнд сэтгэл алдарчихвал яах вэ? Хайр, дурлалд хариуцлага тооцох уу?

Бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй бол яах юм бэ? Биелүүлэх гэж л үүрэг байдаг, биелүүлэхгүй бол хариуцлага байдаг нь хуулийн үндсэн зарчим биз дээ. Бэлгэдлийн нэрийн дор хуурай хуулийн заалт оруулалт хэрэг байна уу?

Тиймээс л амьдралд ойр, хэрэгжих боломжтой, эрх, үүрэг нь, түүнийг зөрчвөл үүрэх хариуцлага нь тодорхой байх ёстой.

Эрээнтэй, бараантай хүний хорвоод амьдралд юу ч тохиолдож болно. Хадмын хаяа түшсэн хүргэний харцыг булаадаг нь хорвоогийн жам биш ч байдаг л зүйл. Амьдралаа аваад явах чадалгүй байж айлын эхнэрт харц унагах нь хүний мөсний үйлдэл болохоос хууль ёсных биш.

Тэглээ гээд хайр, дурлалыг хуульчилдаггүй биз дээ, та минь. Энэхүү хуулийн төслөөр “Гарын таван хуруу” киноны Шагдарын үйлдэл бол увайгүй үйл мөнөөс мөн ч өнөөг хүртэл зөрчилд тооцож ирсэнгүй. Харин энэхүү хуулийн төслөөр зүй ёсоор тооцно.

Л.НАРАНТӨГС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2015-11-19 202.9.41.49

Гэр бүлийн хуульд нийгмийн үндсэн нэгж гэр бүлииг салган бутаргасан хэн буруутныг эрүүгиин хуулиар шиитгэбэл таарна. Юуны чинь ёс зүй бэ. Төрийн бус , эмэгтэйчүүдийн , аавуудын ниигэмлэг юу хийж байна санал онолоо тусгаач гэр бүлүүд замаа алдлаа . БЗХӨ ихэслээ, тэмбүүтэй хүүхэд гарч байна гээд байсан манай монгол удмын сан юу болох вэ. Үндсэн хуульд нэмэлт оруулах нь зөв юм байна тогтвортой гэр бүлийг тов тодорхой заалт оруулж хамгаалмаар байна. Монголын үндсэн хууль юм бол монгол удмын сан генийг хуулиар хамгаалж БАТАЛГААЖУУЛАХ НЬ НЭН ТЭРГҮҮНИИ АСУУДАЛ.

Иргэн 2015-11-19 202.9.40.181

Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж хөгийн байгууллага ичээсэй.цусаа л цэвэр байлгацгаая.монгол гэр бүл бат бөх, өнчрөл хагацалгүй үр хүүхдүүд минь өсөж үржих болтугай

Зочин 2015-11-19 202.9.40.177

Гэр бүлиин тогтвор суурьшлын талаар гэр бүлиин хуульд гэр бүлийн эрх үүрэг хариуцлагыг оновчтой хоёрдмол бишээр суулгахын төлөө хүмүүс минь олноороо нэгдцгээе.ёс зүйн хариуцлагаас гадна эрүүгийн хариуцлага хүлээхээр шинэ хуульд оруулбал гэр бүл бологсод ч ухаантай хандана даа. Гэр бүлүүд цэгцэрбэл улс орон ч зөвдөнө дөө.

Иргэн 2015-11-19 202.9.41.197

Надтай адил бодолтой та бүхэнд баярлалаа сэтгэгдлээ бичсэн чинь олон хүн дэмжиж .улс төр өөс илүү биднии гэр бүл тогтвортой байвал улсдаа тус болж байна гэж үзэж байна.хүмүүс том ярих юм гэр бүл иин асуудалд ач холбогдол өгмөөр санагдахюм

Зочин 2015-11-19 202.179.29.51

ном сайн унших хэрэгтэй юм байнадаа бүр эртний цааз бичигт бусдын эхнэртэй явалдах гэ мэтийн заалт бий

Иргэн 2015-11-19 202.9.41.49

Сурвалж бичигт байдаг шүү дээ. ОК

asd 2015-11-19 59.153.113.201

Uulni sanaa ni mash zuv shuu dee ! Ene setguulch yg zuv um yarisnaa erguuleed guivuulaad tenegteed baih um ? Hair durlal hunii setgeliig huulichlah umuu gecheed ergeed yaa geed baigaan bee ? Gadnii ornuudad baidag Pre-nup gej yg ene ger bul bolohoos umnuh hariltsan tohilrtson geree mayagiin um ! Enuugeeree barag buh asuudal zohitsuulagdaad yavdag shde tend niilsen 2 er emiin l asuudal bolhoos huuliar horiod yah um be ? Harin erh zuin huvid chadamjtai baih gargalgaag ni l shiideed uguh zuv um ter gereegee 2 hun yaj ch hiisen bolno etsiin bulegtee hair setgel geheesee iluu ed hurungu mungunii asuudal deer l margaan shiidverlegddeg ternees negent bolohgui amidraliin hoinoos mynga zargaldaaad zargaa avahgui l de setguulchee !!!

Зочин 2015-11-19 202.72.245.123

Өөрсдөө зохиосон биш бусад орнуудад шалгагдсан л юм байгаасай

Зочин 2015-11-19 122.201.17.38

Ger bul uimuuleed baigaa hund huleelgeh hariutslaga gej baidgui yum uu gej negen tsuhrunguu barsan emegtei utsaar asuuj baisan udaatai. Iim asuudliig herhen zohitsuulj bgaa ve? Gerlelt-ee salgaagui hernee ur huuhdee hayad uur huntei amidraad yavj bgaa baidliig yaj harj bgaa bol?

Зочин 2015-11-19 202.21.106.116

Цөхрөнгөө барсан эмэгтэйд зөвлөхөд үнэхээр өөр юмтай нөхцөөд ирэхгүй бол явуулаач.Тэтгэмжээ хуулиар тогтоолго.Хуулийн байгууллага тэтгэмжээ төлөхгүй бол баривчлаад ажил хийлгээд төлүүлэхэд үйлчилдэг байх хэрэгтэй.Цөхрөнгөө барж доошоо орох хэрэггүй дээ.

Зочин 2015-11-19 202.21.113.238

гарчиг алдаатай