Мэргэжлийн байгууллагууд Туул голыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн байгууллагууд Туул голыг зорилоо

Нийслэлчүүдийн ундны ус ны эх үүсвэр Туул голын бохирдол ямар байгааг шалгахаар  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Усны газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Туул голыг зорьсон байна. Саяхан  Мэргэжлийн хяналтын газрын шлгалтаар Туул гол их хэмжээний бохирдолтой гарсан юм.  Бохирдлын шалтгаан нь  арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн хог хаягдалтай холбоотой юм. Улаанбаатар хотын хэмжээнд арьс ширний гурван үйлдвэр,ноос ноолуур угаах, самнах 48 үйлдвэр ажилладаг. Эдгээр үйлдвэрүүд 30 гаруй төрлийн химийн бодис хэрэглэдэг бөгөөд  бохир ус нь “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжин төв цэвэрлэх байгууламж руу очдог. Энэхүү бохир  ус нь хэвийн хэмжээнээс 5-8 дахин их бохирдолттой байгаагийн дээр   иргэдийн ухамсаргүй байдлаас болж Туул гол өдөр ирэх тусам улам бохирдсоор байна. Энэ удаагийн шалгалтад Туул голын бохирдолд мэргэжлийн байгууллагууд нэгэн зэрэг анхаарлаа хандуулж байгаагаараа онцлог юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж