Covid-19: Руди Гобер, Донован Митчелл нар эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Covid-19: Руди Гобер, Донован Митчелл нар эдгэрчээ

Covid-19: Руди Гобер, Донован Митчелл нар эдгэрчээ

Сovid-19-ийн халдвар авсан гэгдэж байсан Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Юта Жазз багийн Франц төвийн тоглогч Руди Гобер болон хамгаалан тоглогч Донован Митчелл нар бүрэн эдгэрчээ. Юта Жазз баг өчигдөр/2020.03.27/ албан ёсны мэдэгдэл хийж, Юта хотын эрүүл мэндийн албанаас дээрх хоёр халдвар авсан тоглогчид болон бусад багийнхан, арын албаны ажилчдыг "цэвэр" болохыг баталсан хэмээн олон нийтэд зарлалаа. Тус багийн мэдэгдэлд "UDOH буюу Юта хотын эрүүл мэндийн албанаас Жазз багийн ажилчид болон тамирчид үүний дотор шинэ коронавирусийн халдвар хоёр тоглогчоос шинжилгээ авахад бусад хүмүүст халдвар тараах эрсдэлгүй болсныг тогтоов" хэмээжээ.

Саяхан тус лигийн covid-19-ийн халдвар авсан Детройт Пистонс багийн төвийн тоглогч Кристиан Вуд мөн эдгэрээд байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж