Ирэх долоо хоногт хүйтэрч, хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт хүйтэрч, хур тунадас орно

Ирэх долоо хоногт хүйтэрч, хур тунадас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны гуравдугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулааан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Халх голын хөндийгөөр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2020 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 29-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус хүйтэн, 1-6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж