Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэн тусгаарлалтын хугацаагаа дуусгалгүй өөр хүний нэр дээр онлайнаар тасалбар захиалж, орон нутгийн автобусаар зорчиж, Улаанбаатар руу нэвтрэхийг завджээ. Түүнийг Эмээлт товчоон дээр саатуулсан байна. Энэ талаар Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Коронавирусийн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаагүй. Харин эмнэлгийн ажиглаглалтад тусгаарлах байранд байх хугацаандаа дээрх зөрчил гаргасан” гэх мэдээллийг өглөө.
Тухайн иргэн нь Казахстан улсаас ирээд ийнхүү Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байсан ажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ