Манай улс он гарснаас хойш нийт 1.5 сая ширхэг амны хаалт импортолжээ. Гаалийн байгууллагын мэдээллээр Монгол Улсад Турк, БНСУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүс хил нэврүүлжээ.
Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол өмнөх оны нэгдүгээр сард 509 мянган амны хаалт импортолж байжээ. Харин өнөөдрийн байдлаар нийт 1.5 сая ширхэг амны хаалт нийлүүлсэн нь маскны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Мөн хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.
Гаалийн ерөнхий газраас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Харин суудлын автомашины импорт хамгийн их буурчээ. Он гарснаас хойш нийт 13.733 суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5126 ширхэгээр багассан үзүүлэлт аж.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-27 203.169.49.124
Автомашины импортоор зогсоо. Согогтой хууучин Приуснүүд гай тарьж байна.
zuitei 2020-03-27 66.181.161.54
mashinaa bagasga
Зочин 2020-03-27 63.97.8.87
1. | |
| |
yylzvar dee zuulun ergene. topms 2020-03-27 63.97.8.87
1. | |
2 \ \
yylzbar deer CHIGEEREE YABJ BAIGAA MASHIN URIDALTAI,(ergex ni xyleene) 1jul gam. 2020-03-27 63.97.8.87
CHANASAN 100
Зочин 2020-03-27 66.181.183.227
Одоо буруу рультэй машин гаднаас оруулахыг хориглох хэрэгтэй…..
/*-*/ 2020-03-27 49.0.212.165
Зөв зөв, одоо Монголчууд машинаар хахчихсан ш дээ, айл болгон л болсон болоогүй нэг буруу рультай тэрэгтэй болцгооцон. Одоо боллоо. Дахин японоос буруу рультай онхолдсон мөргөлдсөн сэг зэм оруулж ирэхээ зогсоо