Маскны импорт өсч, автомашиных буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Маскны импорт өсч, автомашиных буурчээ

Маскны импорт өсч, автомашиных буурчээ

Манай улс он гарснаас хойш нийт 1.5 сая ширхэг амны хаалт импортолжээ. Гаалийн байгууллагын мэдээллээр Монгол Улсад Турк, БНСУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүс хил нэврүүлжээ.

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол өмнөх оны нэгдүгээр сард 509 мянган амны хаалт импортолж байжээ. Харин өнөөдрийн байдлаар нийт 1.5 сая ширхэг амны хаалт нийлүүлсэн нь маскны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна. Мөн  хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.

Гаалийн ерөнхий газраас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Харин суудлын автомашины импорт хамгийн их буурчээ. Он гарснаас хойш нийт 13.733 суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5126 ширхэгээр багассан үзүүлэлт аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж