Экспортын тээвэр хийж байгаа аж ахуй нэгжүүдэд үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Экспортын тээвэр хийж байгаа аж ахуй нэгжүүдэд үүрэг өглөө

Экспортын тээвэр хийж байгаа аж ахуй нэгжүүдэд үүрэг өглөө

Хилийн боомтуудаар газрын тос, нүүрсний экспорт эхлүүлэх болсонтой холбогдуулан өнөөдөр /2020.03.27/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажиллаж байна. Эдгээр боомтуудад ариутгалын пункт барьсан, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн тухай хүсэлтээ Петрочайна Дачин Тамсаг компанийн зүгээс УОК-т тавиад байсан юм.
Баянхошууны боомтоор өдөртөө 40 машин газрын тос тээвэрлэх боломжтой хэмээн төлөвлөсөн байна. Ингэхдээ тээвэрлэгч жолооч нар БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэхгүй, хоёр хилийн дундын бүс дээр жолоогоо солин хятадын талд хүлээлгэн өгөхөөр зохицуулалт хийжээ.


Харин Бичигтийн боомт эрдэс баялагийн бүх тээврийг нэвтрүүлдэг. Тухайлбал өдөртөө 40-50 машин газрын тос, 20-30 машин нүүрс, 20-30 машин хүдрийн баяжмал болон 5-10 машин жонс экспортод гаргах боломжтой хэмээн төлөвлөсөн байна. Баянхошуу болон Бичигтийн боомтуудад жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ-ын талд хонохгүй өдөртөө багтаж орж ирэх шаардлагыг тавьж байгаа юм.

Харин тээврийн хэрэгслийг бүрэн ариутгалд хамруулах үүднээс шаардлага хангасан ариутгалын пункт барихыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар Петрочайна Дачин Тамсаг компанид тавьсан. Ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Баянхошуу, Бичигтийн боомтын бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, эрдэс баялагийн экспорт эхлүүлэхэд бэлэн биш гэсэн дүгнэлт өгч, үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тодруулбал, Баянхошууны боомтод ариутгалын пунктын шүршигч хэсэг буюу автомашины доороос нь шүрших хэсэг нэмэгдүүлэх, Бичигтийн боомтын ариутгалын хэсэгт шүршигч хэсгийг хоёроор нэмэгдүүлэх. Бэлтгэл ажил бүрэн хангаж дууссан цагт хоёр боомтын экспортын ажлыг эхлүүлэх үүрэг чиглэл өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж