Таамаг: Арванхоёрдугаар сарын хүнд ханиад коронавирус байв уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Таамаг: Арванхоёрдугаар сарын хүнд ханиад коронавирус байв уу?

Таамаг: Арванхоёрдугаар сарын хүнд ханиад коронавирус байв уу?

АНУ-д арваннэг, арванхоёрдугаар сард маш хүнд ханиад хүрсэн хүмүүс үнэндээ коронавирусийн халдвар авсан байв уу. Сүүлийн үед олон хүнд ийм сэжиг төрөх болжээ. "Арваннэг, арванхоёрдугаар сард өвдөж, 10-14 хоног халуурч, салж өгдөггүй хүндсэн ханиад хүрсэн хүн байна уу. Хэрвээ тийм бол та үнэн хэрэгтээ коронавирусийн халдвар авсан байж болзошгүй юм. Тэр үед коронавирус илрүүлэх шинжилгээ байгаагүй, түүнээс гадна тэгж өвдсөн хүмүүсээс ханиадны шинжилгээ авахад сөрөг гарч байсан. Эмч нар түүнийг амьсгалын замын ямар нэг хүнд өвчин л гэж тайлбарлаж байсан" хэмээн Donna Lee Collier гэх фейсбүүкийн хэрэглэгч бичжээ. Тэрбээр эх сурвалжаа нууцалсан байна.

Түүний нийтлэлийг олон хүн хуулж, түгээж өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Тэдний ихэнх нь энэ таамаг шинжлэх ухааны баталгаагүй ч өөрсдийн бодолтой нь нийцэж байгааг хэлсэн байна.

"COVID-19 АНХ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДЭГДСЭН Ч АНУ-Д НЭГДҮГЭЭР САРД Л АНХ БҮРТГЭГДСЭН"

Судлаачид өвчин анх Ухань хотын амьтны захаас гарсан гэж үзэж буй. Шинэ өвчний тухай ДЭМБ-д арванхоёрдугаар сарын 31-нд л мэдээлсэн. Гэвч түүнээс бүтэн сарын өмнө Covid-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Гуравдугаар сард хийгдсэн нэгэн судалгаа шинэ коронавирус арваннэгдүгээр сарын эхний хагаст илэрсэн хэмээн үзсэн байна. Эрдэмтэд шинэ вирус Ухань хотын амьтны захаас гарсан хэмээн албан ёсоор үзэж буй ч өөр олон таамаг, цуу яриа яригдсаар ирсэн билээ. Жишээ нь зарим хүмүүс шинэ коронавирус Хятадын лабораториос алдагдсан, эсвэл АНУ-ын цэргүүд анх Хятадад тээж ирсэн гэх мэтээр ярьж байна. Эдгээрийн аль нь ч баталгаагүй бөгөөд эрдэмтэд шинэ коронавирусийг сарьсан багваахай гэх мэт амьтнаас гаралтай хэмээн нотолсон билээ.

АНУ-д хамгийн анх нэгдүгээр сарын 21-нд Уханиас Вашингтонд ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн хэмээн зарласан. Түүний дараа өөр олон оронд тарсан билээ.

ТААМАГ: КОРОНАВИРУС НЭГДҮГЭЭР САРААС ӨМНӨ ОЛОН УЛСАД ТАРСАН БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Мэргэжилтнүүд энэ таамгийг үгүйсгээгүй. Коронавирус нэгдүгээр сараас өмнө олон улсад тарсан байх боломжтой ч одоогоор батлах арга байхгүй байгаа гэнэ. "Арванхоёрдугаар сард маш хүнд хэлбэрийн ханиад тархсан,  харин нэгдүгээр сард харьцангуй зөөлөн болсон. Гэхдээ бүх эргэлзээг тайлахын тулд бид зөвхөн вирусийг биш бусад эсрэг биеүүдийг шинжилдэг болох хэрэгтэй" хэмээн UTH анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин судлаач профессор Луйз Остроски ярьжээ. Түүний ярьснаар арванхоёрдугаар сарын өвчтөний цусны дээжийг нэгдүгээр сарынхтай харьцуулан судалж, вирус болон бусад эсрэг биеийг нь шинжлэх хэрэгтэй аж.

Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгийн захирал доктор Жеоржес Бенжамин "Энэ бүхэн дууссаны дараа бид өнгөрснөө судлах завтай болоход илүү нарийн судалгаа хийж өвчин нэгдүгээр сараас өмнө олон улсад тарсан эсэхийг мэдэх боломжтой болно гэж би найдаж байна" хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: USATODAY.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж