АНУ болон Хятадын төрийн тэргүүнүүд өчигдөр болсон “Их-20”-ийн бүлгийн цахим уулзалтын дараа утсаар ярьж, коронавирусийн цар тахлыг хэрхэн даван туулах талаар хэлэлцжээ. Өмнө нь Хятад улсыг дэлхий даяар вирус тараалаа, тоо баримтаа нуун дарагдуулж байна хэмээн буруутгаж, коронавирусийг “Хятадын вирус” хэмээн нэрлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын даргатай утсаар ярьсныхаа дараа тус улсын талаар маш эерэг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Хятадын даргатай маш үр дүнтэй, сайхан яриа өрнүүллээ. Манай гаригийг тэр чигт нь сүйтгэж буй “covid-19” цар тахлын талаар нухацтай ярилцлаа. Хятад улс маш хүнд хэцүү цаг үеийг даван туулж, энэ вирусийн талаар сайтар судалжээ. Бид цаашдаа Хятад улстай хүндэтгэлтэйгээр нягт хамтран ажиллах болно ” хэмээн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Харин үүний хариуд Хятадын дарга Ши Жиньпин хоёр улсын харилцаа маш чухал түвшинд байгааг онцолж, АНУ цаашид харилцаагаа сайжруулахын тулд дорвитой алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын байдлыг маш сайн ойлгож байгаа тул цар тахалтай тэмцэх үйлст бүхий л талаар тусалж дэмжихэд бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын хувьд халдвар авсан хүний тоогоор маш богино хугацаанд Хятад улсыг ардаа орхиж, дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн орон болоод байгаа билээ.
Эх сурвалж:CNBC
зочин 2020-03-27 202.55.191.194
ХЭХЭ ТРАМП ШАЛДАА БУУЛАА. ТЭГЭХГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ АНУ-ЫН НИЙТ ХЭРЭГЛЭЭНИЙ 70 ХУВИЙГ ХЯТАД ХАНГАДАГ ЮМ ЧИНЬ.
Зочин 2020-03-27 202.126.89.246
Трамп бол агуу удирдагч.Хааяа буулт хийж байх нь ухаантай хүний шинж юм.
a**s 2020-03-27 66.181.186.165
a**s odoo iim teneg sdaaaag eok bolgosondoo haramsaj bga da
Иргэн 2020-03-27 103.57.92.85
Эдийн засаг том орны удирдагч нар хэт оройтож шийдвэр гаргасан. Жижиг Turkmenistan, Tajikstan
Коронагүй байгаа нь шийдвэр нь зөв байсных.
Зочин 2020-03-27 192.82.78.251
Ene Hun nasandaa taarsan nambatai baimaar yum l do delhii niitiin umnu unen onigoo bolj duusahgui yum da
Зочин 2020-03-27 64.119.20.200
Ийм хачин гэмээр хvн тэр том орны еронхийлогч болоод гараад ирж болдог энэ сонгууль гэдэг юм нэг л бишээ!! Сонгууль хийгээд л байвал хамгийн шилдэг сайн хvмvvс улс орныг удирдана гэж бидэнд итгvvлээд байсан энэ vлгэрийг зогсоовол яасийнб!!!
Irgen 2020-03-27 66.181.161.76
Amerukiin erunhiilugch xaashaa oron,garan,yum be.neg bol xytadiig vzehgvi muulaad,eswel doloochih geed l balai yum u.tramp er ni uls turd tohirohgvi xvn bn shvv.zvgeer l ter bumtan bayn l xvn.uur xen ch bish.medleg ni xvrehgvi
zochin 2020-03-27 202.9.46.209
boloxgyi yum xaana bolno tyynii ard amerik l bdag shy dee. delxiig syiryylj bgaa uls amerik . boloxgyi bolood irxeeree naaldaad saimshraad bn .bolood irxeeree yimyyleed budlian xutgaad bn . amerik zan gej yyniig l xelne.
Хятад санаа гэж 2020-03-27 91.186.77.117
Хятадууд санасандаа хүрчээ. Төлөвлөсөн зүйл яг ном ёсоор явлаа даа.
zochin 2020-03-27 103.57.93.128
trump terbumtan boloxoos ulsiin eruxiilugch bish
Зочин 2020-03-27 202.9.46.235
Амныхаа зоргоор ярьдаг бас пялдага юм
Зочин 2020-03-27 202.9.40.111
АНУ-ын Ерөнхийлөгч маш бодлогогүй юм их яринаа. Дэд Ерөнхийлөгч нь түүнийг маш зөв шүүмжилсэн байсан.