“Хятад улстай хүндэтгэлтэйгээр нягт хамтран ажиллах болно”

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

“Хятад улстай хүндэтгэлтэйгээр нягт хамтран ажиллах болно”

“Хятад улстай хүндэтгэлтэйгээр нягт хамтран ажиллах болно”

АНУ болон Хятадын төрийн тэргүүнүүд өчигдөр болсон “Их-20”-ийн бүлгийн цахим уулзалтын дараа утсаар ярьж, коронавирусийн цар тахлыг хэрхэн даван туулах талаар хэлэлцжээ. Өмнө нь Хятад улсыг дэлхий даяар вирус тараалаа, тоо баримтаа нуун дарагдуулж байна  хэмээн буруутгаж, коронавирусийг “Хятадын вирус” хэмээн нэрлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын даргатай утсаар ярьсныхаа дараа  тус улсын талаар маш эерэг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хятадын даргатай маш үр дүнтэй, сайхан яриа өрнүүллээ. Манай гаригийг тэр чигт нь сүйтгэж буй “covid-19” цар тахлын талаар нухацтай ярилцлаа. Хятад улс маш хүнд хэцүү цаг үеийг даван туулж, энэ вирусийн талаар сайтар судалжээ. Бид цаашдаа Хятад улстай хүндэтгэлтэйгээр нягт хамтран ажиллах болно ” хэмээн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Харин үүний хариуд Хятадын дарга Ши Жиньпин хоёр улсын харилцаа маш чухал түвшинд байгааг онцолж, АНУ цаашид харилцаагаа сайжруулахын тулд дорвитой алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын байдлыг маш сайн ойлгож байгаа тул цар тахалтай тэмцэх үйлст бүхий л талаар тусалж дэмжихэд бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын хувьд халдвар авсан хүний тоогоор маш богино хугацаанд Хятад улсыг ардаа орхиж, дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн орон болоод байгаа билээ.

Эх сурвалж:CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж