The "Inception" кинонд тоглоод амжсан Францын үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань нэгэн хөгжимчин найзтайгаа Simone нэрээр дуу дуулж, хөгжимдөн хоёр сарын аялан тоглолт хийх гэж байна.
Marion “ Лосс Анжелест байхад нэг хөгжимчин найз маань утасдаад дуугаа дуулуулахыг хүссэн юм. Би урьд нь нэгэн хамтлагт дуулдаг байсан. Харин одоо тэр найзтайгаа Франц, Бельгиэр аялан тоглолт хийж байна. Simone гэдэг нь миний эмэг эхийн нэр. Би хамтлагтай байхдаа энэ нэрээр дуулдаг байсан юм. Marion басс гитар, төгөлдөр хуур, бөмбөр тоглодог ч киноны зураг авалтад оролцохоор тоглолтоо түр хойшлуулсан байжээ. Харин тэр одоо замд гарч, хөгжмөө тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Бэлтгэсэн Н.Энх