Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Детройт Пистонс болон Юта Жазз багуудын тоглолтыг шууд дамжуулсан телевизийн багт ажиллаж байсан зураглаач шинэ коронавирусийн шинжилгээ эерэг гарч, халдвар авсан нь батлагдлаа. Зураглаачийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд комд орсон хэмээн мэдэгджээ. Халдвар авсан зураглаач нь Детройт Пистонс болон Юта Жазз багуудын хувцас солих өрөөнд орон тамирчидтай ойр байсан бөгөөд тус тоглолтоос долоо хоногийн дараа биед нь халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн гэнэ.
Детройт Пистонс болон Юта Жазз багуудын тоглолтын дараа Юта Жазз багийн Руди Гобер, Донован Митчелл болон Детройт Пистонс багийн Кристиан Вуд нараас шинэ коронавирус илэрсэн билээ.