ВИДЕО: Коронавирус уушгийг хэрхэн гэмтээж буйг видеогоор үзүүлжээ | News.MN

ВИДЕО: Коронавирус уушгийг хэрхэн гэмтээж буйг видеогоор үзүүлжээ

ВИДЕО: Коронавирус уушгийг хэрхэн гэмтээж буйг видеогоор үзүүлжээ

ВИДЕО: Коронавирус уушгийг хэрхэн гэмтээж буйг видеогоор үзүүлжээ

АНУ-ын Вашингтон хотын эмнэлэг саяхан коронавирусийн халдвартай өвчтөний уушгины 3D дүрс бичлэгийг дэлгэн харуулжээ. Уг дүрс бичлэгт цусны даралт өндөртэй, 59 настай эрэгтэй өвчтөний уушгины үйл ажиллагаа коронавирусийн халдвар авснаар хэрхэн гэмтэж байгааг харуулжээ. Энэхүү эмнэлэг өмнө нь хорт хавдар, хүнд мэс заслын процессыг л ийнхүү CT дүрслэлийн технологийг ашиглан дүрсжүүлж байсан гэнэ.

Вашингтоны их сургуулийн эмнэлгийн цээжний мэс заслын тасгийн эрхлэгч, доктор Кэйт Мортманы хэлснээр энэ өвчтөн амьсгалын аппаратгүйгээр амьсгалахад хүндрэлтэй байсан ба амьсгалын аппаратыг дээд хүчин чадлаар нь ажиллуулсан ч хангалтгүй байжээ. Мөн өвчтөний цусны эргэлтийг хэвийн явуулж, цусыг хүчилтөрөгчөөр хангах аппаратыг ч мөн хэрэглэх шаардлага гарсан байна.

"Энэ удаагийн өвчтөн бол 70, 80 настай дархлаа дарангуйлагдсан, чихрийн шижинтэй өвчтөн биш. Цусны даралт ихсэхээс бусдаар өөр эрүүл мэндийн асуудал байхгүй хүн л ийм байдалтай байна” хэмээн доктор Кэйт Мортман хэлэв.

Дүрс бичлэг дээр шар өнгөөр ​​тэмдэглэсэн газрууд бол халдвар тархсан, үрэвсэл үүссэн хэсгүүд юм.  Уг бичлэгээс халдвар хүний уушгинд хэрхэн хурдан тархаж байгааг харж болно. Мөн ингэж гэмтсэн уушги эргээд хэвийн байдалд ороход маш их хугацаа шаардагдана гэдгийг Мортман онцлов.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

катастрофа травм 2020-03-27 49.0.212.162

хөндийнүүд нь дан урагдалууд. хүндээр өвдөхөд уушиг, хэвлийн бүх эрхтэн зад татаж байгаа юм шиг өвдөж байсан гэхээр нуль урагдал бх. тархи. кататравм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж