“Эрдэнэс Тавантолгой” ХК: Мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Мэдэгдэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК: Мэдэгдэл

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс-Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ” гэсэн гарчигтай худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, төлбөртэйгөөр цахим сайтуудаар нийтэлж байна. Манай ажилтныг АТГ-т шалгаж байгаа зүйл байхгүй бөгөөд уг нийтлэлд дурьдсан асуудлууд нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, хууль тогтоомж зөрчсөн, бусдын нэр төрд халдсан үйлдэл болсон байна.

Энэхүү нийтлэлд “Уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтыг дүгнэлгүй 3 удаа хүчингүй болгосон” гэж дурдсан байна. Тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулж, үнэлэлт дүгнэлтийг оролцогчдод тухай бүр мэдэгдэл хүргүүлсэн төдийгүй тус тендер нь Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны Хууль эрх зүйн газраар хянагдаж ,тус эрх бүхий байгууллагын зөвлөмж шийдвэрийн дагуу тухай бүр арга хэмжээ авч ажилласан болно. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтыг 2020 оны төсвийн хүрээнд олон нийтэд зарлаж, нээлттэй цахим тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулан ажиллаж байна.

Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа дуусгавар болоогүй бөгөөд тендертэй холбоотой аливаа асуудлаар тендерийн явцад эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нь байсаар байхад тодорхой этгээдийн зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт үндэслэлгүй, худал мэдээлэл түгээх замаар манай компанийн болон тодорхой ажилтны нэр төрд халдаж, алдар хүндийг гутаах агуулга бүхий мэдээлэл тарааж байгаа нь  илт дарамт шахалт үзүүлж, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэж оролдож байгаа хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Иймд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 “албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-д “тендерт оролцогч нь хээл хахууль санал болгох, дарамт шахалт үзүүлэх зэргээр тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөхийг оролдвол энэ тухай өөрийн шууд харъяалан удирдах албан тушаалтан, хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх” гэж заасныг үндэслэн дээрх мэдээллийг нийтлэсэн цахим сайтууд, энэхүү мэдээллийг тараасан нэр бүхий иргэнийг холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шалгуулах болсныг мэдэгдэж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК

2020 оны гуравдугаар сарын 27

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж