Хүмүүс сандарч хүнс нөөцөлсөн ч эрүүл хоолыг тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Хүмүүс сандарч хүнс нөөцөлсөн ч эрүүл хоолыг тоосонгүй

Хүмүүс сандарч хүнс нөөцөлсөн ч эрүүл хоолыг тоосонгүй

Дэлхийн олон оронд тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн Covid-19 өвчнөөс айж, хөл хоригдож, сандрахын ихээр сандарсан иргэд бие биеэсээ зай барихаа мартан, өөрсдийгөө улам илүү эрсдэлд оруулан байж хүнсний дэлгүүрийн лангуунуудыг хоосолж, өөрт хэрэг болно гэж үзсэн бүхнээ нөөцөлж байна. Гэтэл хүмүүс эрүүл хүнсийг сонгохгүй байгаа нь олон улс орны жишээн дээрээс харагдаж байна.

Аль ч улс орны эрх баригчдын зүгээс хүмүүст хүнсний хомсдол үүсэхгүй, бараа нөөцлөн зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулсан ч сандарсандаа хэн ч тэднийг сонссонгүй. Олон оронд сандарсан хүмүүс бараа нөөцлөхийн тулд хоорондоо зодолдож, дээрэм хийсэн ч тохиолдол цөөнгүй гарсан байна. Гэвч зарим бараа төдийлөн зарагдсангүй.

Тухайлбал, Италид сарын өмнө халдвар авсан хүмүүс 400 гарч, 12 хүн нас барахад хүмүүс сандралдан чадлынхаа хэрээр гоймон худалдан авцгаасан. Гэвч зөвхөн гөлгөр гадаргуутай Penne Lisce гоймонг хэн ч авсангүй.

Долоо хоногийн дараа өөр олон оронд байдал хурцдаж эхлэхэд Англи, АНУ-д ижил зүйлс ажиглагдаж эхэлсэн байна. Хүмүүс дэлгүүрүүдийг нүүлгэх дөхсөн ч махгүй зайдсыг хэн ч тоосонгүй. Мөн жимс, хүнсний ногооны лангуун дээр зөвхөн давжаа байцаа л үлдсэн харагдана.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж