Брендүүд бэлгэ тэмдгээ өөрчилж байна | News.MN

Брендүүд бэлгэ тэмдгээ өөрчилж байна

Брендүүд бэлгэ тэмдгээ өөрчилж байна

Брендүүд бэлгэ тэмдгээ өөрчилж байна

ДЭМБ-ын зөвлөгөөний дагуу бие биеэсээ зайгаа барьж байгаа нь зөвхөн хүмүүс бид биш бололтой. Брендүүд ч гэсэн дагаж эхэлжээ. Covid-19 өвчин олон оронд тархаж, эрдэмтэд, эмч нар шинэ өвчнийг судалсны үндсэн дээр та бусад хүмүүсээс дор хаяж хоёр метр зай барьснаар өвчин тусах эрсдэл буурна хэмээн үзсэн юм. Иймд олон орны засгийн газар ард иргэдээ хөл хорихын зэрэгцээ бусдаас зай барихыг зөвлөж эхэлснийг дэмжин, тус зөвлөмжийг хүмүүст үргэлж сануулж байхын тулд бидний өдөр бүр хардаг брендүүдийн бэлгэ тэмдгүүд өөрчлөгдөж эхэлжээ.

МакДональдс

Өнгөрсөн долоо хоногт анх Бразилийн МакДональдс бэлгэ тэмдэг дээрх алдарт хоёр алтан нумыг хооронд нь салгаж өөрчилсөн билээ.

Кока-Кола

Нью Йорк хотын Таймс Сквер цамхаг дээрх Кока-Коланы зурагт хуудас өөрчлөгджээ. Алдарт "Coca’Cola" гэх бичгийн бүх үсгүүд хоорондоо зайтай болсноос гадна доор нь "Тусдаа байх нь нэгдмэл байх хамгийн сайн арга" хэмээх уриа үг бичжээ.

Ауди, Волксваген

Автомашин үйлдвэрлэгч тус хоёр бренд дээрх жишгийг даган цахим орчинд өөрсдийн бэлгэ тэмдгээ өөрчлөн хэрэглэх болжээ. Ауди хүн бүрийн нүдэнд хоногшиж үлдсэн дөрвөн цагаригаа салган тавьж хүмүүст гэртээ байн бусдаас зайгаа барихыг уриалсан байна.

Волксваген мөн ижил сурталчилгаа хийн, бэлгэ тэмдэг дээрх "V", "W" хоёр үсгээ салгаж, "бусдаас зайгаа барьж байгаа танд баярлалаа" хэмээн бичжээ.

Найк

Найк бренд харин бэлгэ тэмдгээ салгасангүй. Харин түүний оронд хөл хорионы улмаас зогсонги байдалд ороод буй спортын салбарынхны сэтгэлийг өөдрөг байлгахаар шинэ уриа үгтэй болжээ. Тэд "Хэрвээ та дэлхийн сая сая үзэгчдийн өмнө тоглохыг мөрөөдөж байсан бол яг одоо таны боломж ирлээ. Гэртээ тогло, дараад нь дэлхийн өмнө тогло" хэмээжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-27 202.9.46.235

зѳв галиглаж чадахгүй бол зүгээр л англиар нь бичээчдээ бүх гадаад үгийг галиглах хэрэггүй оноосон брэнд нэрнүүдийг ялангуяа. Аан бас бренд биш брэнд гэж бичвэл зохино. Brand гэх үгийг бичихэд е үсэг огт хэрэггүй Brend гэсэн бол бренд гэж галиглах нь зѳв

Avatar

Зочин 2020-03-27 66.181.161.97

Найк биш Найки гэж уншдаг шүү

Avatar

/*-*/ 2020-03-27 49.0.212.165

Тоёота корпораци эмблемнийхээ эвэртэй үхрийн толгой шиг зуйван юмнуудаа хооронд нь салгаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж