“Их-20”-ийн цахим уулзалтын онцлох байр сууриуд | News.MN

“Их-20”-ийн цахим уулзалтын онцлох байр сууриуд

“Их-20”-ийн цахим уулзалтын онцлох байр сууриуд

“Их-20”-ийн цахим уулзалтын онцлох байр сууриуд

Дэлхийн нийт худалдааны 80 хувь, ДНБ-ий 90 хувийг бүрдүүлдэг хамгийн хүчирхэг 20 гүрний төрийн тэргүүнүүд өчигдөр /2020.03.26/ цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавирусийн хямралын талаар цахимаар уулзаж нөхцөл байдлыг хэлэлцлээ. Тус уулзалтад төрийн тэргүүнүүдээс гадна НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан /ОУВС/ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүнүүд оролцсон юм.

Хэвлэлүүдэд хаалттай болсон энэ уулзалтын үр дүнд бүх улс орон энэхүү тахал өвчинтэй хамтын хүчээр тэмцэж байж хохирол багатай даван туулна гэдэг байр суурьт хүрчээ.

Ингээд тус уулзалтын үеэр дурдагдсан онцлох байр сууриудыг хүргэе.

  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн вакциныг бүтээхэд хамтарсан судалгаа хийх, ОУВС-гаас эдийн засгийн хохирол амссан улсуудад хүүгүй зээл олгох тусгай сан байгуулах, цар тахлын дэгдэлттэй тэмцэх чиглэлд “ногоон коридор”-ыг байгуулах, эрчим хүчний салбарт тулгарсан үнийн алдагдлыг бууруулахын тулд зарим олон улсын хориг арга хэмжээг яаралтай цуцлах зэрэг асуудлуудыг дэвшүүлэв
  • Цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт наад зах нь 4,8 их наяд ам.долларын хохирол учирч болзошгүйг талууд онцлов
  • Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо цар тахлын эсрэг эмчилгээнд анхаарлаа хандуулж хамтран ажиллахыг бусад улс орнуудад уриалав
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш коронавирусийн хямрал дайны хэмжээнд хүрч, дэлхийн улс орнууд энэ дайнд ялагдаж байгааг анхааруулж, цаашид маш хурдтай, мэдрэмжтэй ажиллахгүй бол нөхцөл байдал 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас ч хүнд тусахыг сэрэмжлүүлэв
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон бүр мэдээллээ ил тод нээлттэйгээр бусадтайгаа хуваалцахын чухлыг онцлов.
  • Хурлыг даргалагч Саудын Арабын хаан Салман хөгжингүй улс орнуудыг ядуу буурай улс орнуудад туслахыг уриалав
  • Хятадын дарга Ши Жиньпин их гүрнүүдэд хандан бараа бүтээгдэхүүний татвараа бууруулж, худалдааны хорио цээрийг арилгах нь дэлхийн эдийн засгийг дэмжих бодит алхам хэмээн онцлов
  • ОУВС-гийн захирал Кристалина Георгиева “Их-20”-ийн бүлгийн удирдагч нарт тус сангаас хөгжил буурай болон ядуу орнуудад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалав.

Ийнхүү хуралдааны төгсгөлд талууд хамтарсан мэдэгдэл гаргаж, коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван гарахын тулд таван их наяд ам.долларын сан бүрдүүлэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: Al Jazeera, NYPOST, G20

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-27 107.77.173.40

https://youtu.be/jPMTbzWo8Q4

Avatar

ИРГЭН 2020-03-27 202.21.127.168

Болж байна гэхдээ орлогын албан татвараас 4 саяаас доош орлоготой хүмүүсийг чөлөөлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж