А.Хлеб: К.Роналдо, Л.Месси хоёр Беларусийн лигт ирж тоглох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

А.Хлеб: К.Роналдо, Л.Месси хоёр Беларусийн лигт ирж тоглох хэрэгтэй

А.Хлеб: К.Роналдо, Л.Месси хоёр Беларусийн лигт ирж тоглох хэрэгтэй

Английн Арсенал болон Испанийн Барселона багуудад тоглож явсан Александр Хлеб дэлхийн хоёр шилдэг хөлбөмбөгчид болох Кристиано Роналдо, Лионель Месси нарыг Беларусийн хөлбөмбөгийн лигт ирж тоглох хэрэгтэй гэжээ. Европ даяар тархаад буй шинэ коронавирусийн улмаас тус тивийн бүхий л улс орны хөлбөмбөгийн төдийгүй спортын лигүүд зогсонги байдалд ороод байгаа билээ. Гэвч А.Хлебийн төрөлх Беларусийн хөлбөмбөгийн лигийн тоглолтууд үргэлжилсээр байна.

Тэрбээр the Sun сайтад өгсөн ярилцлагадаа “Дэлхий даяараа одоо Беларусийн хөлбөмбөгийн лигийг үзэж байна. Хүн бүхэн гэртээ биднийг л үзэж байгаа. Магадгүй Кристиано Роналдо, Лионель Месси хоёр Беларусьт ирж замналаа үргэлжлүүлэх хэрэгтэй байх. Беларусь бол Европ тивд хөлбөмбөг тоглож болох цорын ганц газар. Тэднийг манай лигт ирвэл Беларусийн ард түмэн ч баярлах болно. NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лиг зогсоход тамирчид нь ОХУ-ын хоккейн лигт ирж тоглож байсан шүү дээ. Бид энд хэвийн бэлтгэлээ үргэлжлүүлж, шинэ улиралдаа бэлдэж байна” гэжээ.

Мөн А.Хлеб дэлхийг айдаст автуулаад буй covid-19 цар тахлын тухай ярихдаа “Беларусьт хэн ч энэ тал дээр санаа зовохгүй байгаа. Магадгүй ерөнхийлөгч тэр вирусийг ажиглаж байгаа байх. Хүн бүхэн л Итали, Испанид юу болж байгааг мэдэж байгаа. Сайнгүй харагдаж байсан. Гэвч манай улсад хүмүүс ерөнхийлөгчдөө итгэж, хэвлэл мэдээллээр шуугиж байгаа шиг ноцтой зүйл гэж бодохгүй байгаа. Энд гудамж, зоогийн газрууд гээд бүхий л газар хүмүүс дүүрэн байна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж