Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гуравдугаар сарын 24-нд улсынхаа 1.3 тэрбум хүнийг хөл хорих шийдвэр гаргасан билээ. Тэрбээр ирэх гурван долоо хоногийн дотор өвчний тархалтыг хяналтандаа авахгүй бол олон гэр бүл үүрд алга болно хэмээн мэдэгдсэн юм.
Харин хөл хориог зөрчсөн иргэдийг шийтгэхийн тулд цагдаа нар хүч хэрэглэж эхэлжээ. Засгийн газраас зарласан хөл хориог зөрчсөн иргэдийг хэд хэдэн хотод цагдаа нар саваагаар зодон шийтгэж байна.
Шинэ Делид ажиллаж буй сэтгүүлч Ведика Судын мэдээлж буйгаар 1.3 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын 17 хувийг хамарсан энэ хөл хорио нь дэлхийн хамгийн том хөл хорио бөгөөд энэ үеэр нийтийн тээврийг зогсоосон учир зайлшгүй шаардлагатай хүмүүс хувийн автомашинаар зорчиж байгаа аж. Ялангуяа Шинэ Дели хотод хөл хориог маш ихээр чухалчилж хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэд дэлгүүрээр үйлчлүүлэхэд ч хүнд байдалтай байгаа гэнэ.
Иймд хөл хориог найдвартай сахиулахын тулд "үгэнд ордоггүй" иргэдийг цагдаа нар саваа модоор "зодох", тахиа суултаар суулгах, суниалгах, суулгаж, босгох гэх мэтээр шийтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-03-27 66.181.178.197
тэрбум давсан хүн амтай улс өөр ш дээ. Хятадаас илүү гарсан байхаа
Зочин 2020-03-27 174.242.79.43
Nuguu iluu hushuut n hunii erh merh geed unana daa
crystal 2020-03-27 202.179.26.111
gertee geriin horiond ormoor bnaa, zarim ni karintiilaad, zarim ni tegeed buten tsagaar ajillaad shal erguun, utgaaa aldaj bnaa
Зочин 2020-03-27 202.9.46.29
манайхан чинь дэлгүүр хэсээд л шоппинг хийгээд маскаа ч зүүхгүй, зарим нь тусгаарлах байранд галзуурахын даваан дээр. кккк
Зочин 2020-03-27 122.201.22.133
zuv shd ee.
Зочин 2020-03-27 202.131.243.190
p***a bi geriin horiond orox ymsan manaih ene corana ntr-iig chin tooj bgaa ch ym alga ajillaad l bn p***a zail2 ymar humuus ni karintilagdaad ymar ni sunaj unatlaa ajillaad beee ssdddaaaaa
Зочин 2020-03-27 202.126.89.97
Ажилтай байгаадаа баярла. Удахгүй онц байдал зарлабал ажилгүй өлсөж үхэх гээд юу гэсэн сэтгэгдэл бичих бол доо 😂
Зочин 2020-03-27 192.82.67.61
энэ үеэр орлого ажил ихтэй илүү цагаар ажиллаж байгаа бол ажил нь зогссон хүмүүсээс хүн нэмж авч ажиллуулах гэх мэт зохицуулаллттай бвал