Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гуравдугаар сарын 24-нд улсынхаа 1.3 тэрбум хүнийг хөл хорих шийдвэр гаргасан билээ. Тэрбээр ирэх гурван долоо хоногийн дотор өвчний тархалтыг хяналтандаа авахгүй бол олон гэр бүл үүрд алга болно хэмээн мэдэгдсэн юм.
Харин хөл хориог зөрчсөн иргэдийг шийтгэхийн тулд цагдаа нар хүч хэрэглэж эхэлжээ. Засгийн газраас зарласан хөл хориог зөрчсөн иргэдийг хэд хэдэн хотод цагдаа нар саваагаар зодон шийтгэж байна.
Шинэ Делид ажиллаж буй сэтгүүлч Ведика Судын мэдээлж буйгаар 1.3 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын 17 хувийг хамарсан энэ хөл хорио нь дэлхийн хамгийн том хөл хорио бөгөөд энэ үеэр нийтийн тээврийг зогсоосон учир зайлшгүй шаардлагатай хүмүүс хувийн автомашинаар зорчиж байгаа аж. Ялангуяа Шинэ Дели хотод хөл хориог маш ихээр чухалчилж хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэд дэлгүүрээр үйлчлүүлэхэд ч хүнд байдалтай байгаа гэнэ.
Иймд хөл хориог найдвартай сахиулахын тулд "үгэнд ордоггүй" иргэдийг цагдаа нар саваа модоор "зодох", тахиа суултаар суулгах, суниалгах, суулгаж, босгох гэх мэтээр шийтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ