Швейцарь улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын тохиолдол 1000-аар нэмэгдэж, нийт 11811 хүн өвчилж, 192 хүн нас баржээ. Ингэснээр Альпийн нуруунд орших Швейцарь нь covid-19 өвчнөөр хамгийн олон хүн өвчилсөн Европын тав дахь орон болов. Европын орнуудаас Италид нийт 80589, Испанид 57786, Германд 43938, Францад 29155 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Харин Европын холбооноос гарч буй Их Британид 11658 хүн коронавирусийн халдвар авсан байна.
Европын халдварын голомт болсон Италитай хил залгаа Швейцарийн хойд хэсгийн Тичино бүс нутагт covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн олонх нь бүртгэгджээ. Тичино бүс нутагт оршин суугчдын олонх нь итали хэлээр харилцдаг аж.
Швейцарьд халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 24-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш нийт 91400 хүнээс шинжилгээ авахад 14 хувьд нь халдвар илэрсэн аж. Швейцарийн Засгийн газраас бүх сургуулийг хааж, ресторан, баар, хүнсний бус дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн таваас дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглож, хүмүүсийг хоорондоо хоёр метрийн зай барихыг зөвлөсөн байна. Хэрэв олон хүн нэг дор цугларвал Швейцарийн харилцаа холбооны оператор компаниас хүмүүсийн гар утасны мэдээллээр дамжуулан албаныханд мэдээлэл өгөх гэнэ. Швейцарийн армийн 3800-4000 орчим цэргийн эмч, мэргэжилтнийг халдвартай хүмүүсийг эмчлэхэд дайчилжээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Зочин 2020-03-27 202.9.46.4
Агаар дуслын замаар халдана гээд байхад, энэ Европчууд яагаад амны хаалт хэрэглэхгүй байна ?
Зочин 2020-03-27 202.21.108.252
Хөгжилтэй, баян , бардам улсын өвчин юм бишүү. Ядуу, ЭМ салбар нь найдваргүй улсын иргэд эмчид биш өөртөө найдаж маш болгоомжтой явсаны ачаар халдвар бага тархжээ.
Зочин 2020-03-27 192.82.71.192
Ингэснээр Альпийн нуруунд орших Швейцарь нь covid-19 өвчнөөр хамгийн олон хүн өвчилсөн Европын тав дахь орон болов. Европын орнуудаас Италид нийт 80589, Испанид 57786, Германд 43938, Францад 29155 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ.
Европын орнууд гэж бичсэнг зарим хүмүүс Европын холбоо гэж ойлгоод хүний доромжилж болохгүй сайн үсэглэж унш
ЕВРОПТ 2020-03-27 202.9.46.87
ЗАСАГЛАЛ МУУ АВИЛГАЛ ИХТЭЙ ОРНУУД ИЛҮҮТЭЙ ӨРТӨЖ БАЙНА. ИТАЛИ ИСПАНИ ШВЕЙЦАРЬ
Зочин 2020-03-27 202.9.46.87
эмнэлэгийн эмч ажилчдад маск нь ч олдохгүй байна гэхлээр гайхмаар
Зочин 2020-03-27 192.82.68.42
Швейцари бол Европын Холбооны гишүүн орон биш ээ. Хэзээ ч байгаагүй, хэзээ ч болохгүй. Иймэрхүү юм мэдэхгүй сэтгүүл ч Монголд байдаг учраас бид урагшлахгүй. Тэгээд тэднээс төр засаг руу шургалж байгааг нь харахаар бүр ч ичмээр.
Швейцари коронавирусыг тайван гэхдээ амжилттай даваад гарна. Тийм чадалтай улс орон гэж бодож байна.
Бат 2020-03-27 66.181.161.45
харин тиймээ хэзээ EХ элсчихсэн юм болдоо л гэж бодлоош дээ. Сэтгүүлч гээд өөрийгөө андуурсан гарууд их болж дээ хөөрхий
Зочин 2020-03-27 202.21.127.183
Швейцари европын холбооны гишүүн орон мөн. Евро зоных биш. Шенгений бүсд бас байдаг. Европын холбоо, евро зон, шенгений бүс зэрэг ялгаатай ойлголтуудаа сайн уншиж мэдээ.
Зочин 2020-03-27 103.80.210.183
хэтэрсэн баян орнуудад илүү ихээр тархаэ байгааг мэднэ үү?