Коронагаас айлтгүй дэлхийн ганц хүн

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Коронагаас айлтгүй дэлхийн ганц хүн

Коронагаас айлтгүй дэлхийн ганц хүн

Холливудын алдарт жүжигчин Том Хэнксийн гол дүрд нь тоглосон “Орхигдсон хүн” киног санагдуулам арал дээр ганцаараа амьдардаг эрэгтэйг “CNN” агентлаг онцолжээ. Мауро Моранди гэгч итали эр сүүлийн 30 гаруй жил Газар дундын тэнгист орших үзэсгэлэнт арал дээр ганцаараа амьдарч байгаа аж. Коронавирусийн халдвараас болж төрсөн Италид нь нутаг нэгтнүүд нь гэрээсээ гарах боломжгүй болсон. Энэ үед тэрбээр дэлхийн хамгийн аюулгүй, халдварын эрсдэлгүй газар амьдарч буйдаа талархаж байна.

Багш мэргэжилтэй Мауро Моранди нь 31 жилийн өмнө Италиас Номхон далайн Полинез арлууд руу явах гэж байгаад санамсаргүйгээр Сардинийн эрэг дэх тус арал дээр очжээ. Тэрбээр Буделли арал дээр газардаад үзэсгэлэнт төрхөд нь татагдаж, тэндээ үүрд үлдэхээр шийдсэн аж. Өдгөө 81 настай Мауро Моранди өөрийгөө орчин цагийн Робинзон Крузо хэмээн ярьдаг гэнэ.

Хэдий арал дээр ганцаараа амьдарч байгаа ч тэрбээр Итали улсад үүссэн нөхцөл байдлыг талаарх мэдээллийг өдөр бүр авч чаддаг аж. Италид коронавирусийн халдвар гарснаас хойш тэрбээр хоол хүнсээ хүргэгдэж ирэхийг илүү удаан хүлээх болсныг эс тооцвол өөр асуудалгүй гэжээ.

Буделли арлын эзэмшил сүүлийн хэдэн жилд олон удаа өөрчлөгджээ. Харин 2016 онд Мауро Морандигийн ачаар Италийн Засгийн газраас тус арлыг  үндэсний парк болгож, ганцаараа амьдрахыг нь албан ёсоор зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж