Бундеслигийн топ 4 баг доод лигийнхэндээ 20 сая евро хандивлана | News.MN

Бундеслигийн топ 4 баг доод лигийнхэндээ 20 сая евро хандивлана

Бундеслигийн топ 4 баг доод лигийнхэндээ 20 сая евро хандивлана

Бундеслигийн топ 4 баг доод лигийнхэндээ 20 сая евро хандивлана

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн "Байерн Мюнхен", "Боруссиа Дортмунд", "РБ Лейпциг", "Байер Леверкузен" гэсэн топ дөрвөн баг доод лигийнхээ багуудад санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Улс оронд нь эрчимтэй тархаад буй шинэ коронавирусийн улмаас Германы хөлбөмбөгийн бүх шатны лиг зогсч, жижиг зах зээлтэй багуудад санхүүгийн дарамт учирч эхэлжээ. Иймээс тус улсын УЕФА Аваргуудын лигт өрсөлдөж буй дээрх дөрвөн баг телевизийн шууд дамжуулалтын санхүүжилтээс орж ирсэн 20 сая еврогоо доод лигийн багуудад хандивлахаар болжээ.

Энэ тухай "Боруссиа Дортмунд" багийн ерөнхийлөгч Ханс-Йохам Ватзке хэлэхдээ “Бид энэ цар тахлын үед санхүүгийн хямралд ороод буй мэргэжлийн хөлбөмбөгийн бусад багт тусална” хэмээжээ.

"Боруссиа Менхенгладбах" багийн тамирчид энэ сарын эхээр цалингийнхаа тодорхой хувийг багийнхаа арын албаны ажилчдад хандивласан юм. Мөн "Юнион Берлин" багийн тамирчид ч гэсэн үүнтэй адил сайн үйлсийн аян өрнүүлжээ.

Германы хөлбөмбөгийн багууд бие биедээ тусалж байсан түүх бий. Жишээлбэл, "Байерн Мюнхен" нэг хотын өрсөлдөгч баг болох "1860 Мюнхен" багт санхүүгийн тусламж үзүүлж байсан бол 2000-гаад оны дунд үед "Боруссиа Дортмунд" багийг дампуурлаас аварч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж