Хэдэн зуун уулчин Гималайд гацжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Хэдэн зуун уулчин Гималайд гацжээ

Хэдэн зуун уулчин Гималайд гацжээ

Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд Балбад хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосноос болж Гималайн нуруунд дор хаяж дөрвөн замаар аялж явсан 500 орчим уулчин буцаж чадахааргүй гацжээ.

Хөл хорио гуравдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд дор хаяж долоо хоног үргэлжлэх юм. Балбын аялал жуулчлалын салбарын төлөөлөгч Шрадха Шреста "бид хэд хэдэн орны Засгийн газартай хамтарч уулчдыг Катмандуд авчрахаар ярьж байгаа. Герман, Франц зэрэг улс аль хэдийн аврах онгоц хөөргөхөөр төлөвлөсөн. Манай зүгээс уулчид өөрсдөө эрх баригчидтай холбоо тогтоож болох сайт нээсэн" хэмээн ярьжээ.

Катманду дахь Их Британийн Элчин сайд өөрийн улсын уулчдаас хувийн мэдээллээ явуулахыг хүссэн бөгөөд эрх баригчдын зүгээс аль болох түргэн арга хэмжээ авахаа амласан байна.

Балбын Засгийн газар энэ сарын эхээр Гималайд авирах хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан Эверестэд авирах болон бусад ууланд авирах арга хэмжээг цуцалсан билээ. Тэр дундаа Эверест руу гарах зөвшөөрлийг дөрөвдүгээр сар дуустал өгөхгүй гэнэ.

Эверестэд гарахад 11 мянган ам.доллар төлдөг бөгөөд дээшлэх тусам амьсгалахад хэцүү байдаг тул Covid-19 дэгдсэн үед элдэв асуудал үүсч болзошгүй хэмээн уг шийдвэрийг жилийн эхээр гаргасан гэнэ.

Балбад одоогийн байдлаар халдвар авсан гурван хүн байгаагаас нэгийг нь амжилттай эмчилсэн билээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж