УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 6-ны Даваа гаригийн 12.00 цагт нээлтээ хийнэ. Ингэхдээ чуулганы нээлт, хуралдаан цахимаар явахаар болсон. УИХ-ын чуулган, байнгын хороодын цахим хуралдааныг хэрхэн зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан “Хурлын ажиллагааг УИХ-ын нэгдсэн хуралдааны болон А, Б, В, Г танхимуудад зохион байгуулна. Шаардлагатай бол Нээлттэй сонсголын танхимыг ашиглах боломжтой. Нэг танхимд 20 хүртэл гишүүн байхаар тооцож байгаа. Тусгай программ ашиглаж, танхимуудад байгаа дэлгэцээр дүрсийг харуулах байдлаар зохион байгуулна” гэжээ.
Мөн цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын зэрэг гишүүн ажиллаж байна. Төслийн талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдээсээ санал авна. Улмаар УИХ-ын даргад өргөн барьж, Байнгын хороо, Нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ