"Зөв хүн электорат": "Нийгмийн айдсыг далимдуулж засаглалыг нураах гэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

"Зөв хүн электорат": "Нийгмийн айдсыг далимдуулж засаглалыг нураах гэж байна"

"Зөв хүн электорат": "Нийгмийн айдсыг далимдуулж засаглалыг нураах гэж байна"

“Зөв  хүн электорат эвсэл” өнөөдөр /2020.03.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зургаан зүйлт уриалгын талаар мэдээлэл хийлээ.


ХҮН-ын дарга Б.Найдалаа “Хууль, эдийн засаг гээд салбар бүрийн хүмүүсийг цуглуулж Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгыг бид судалж үзлээ. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулахыг бид зөв гэж дүгнэсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн эх үүсвэр хаанаас гарах талаар албаны ёсны мэдээлэл хиймээр байна. Ерөнхий сайд ажлаа хийх хэрэгтэй байна. Коронавирусийн халдвар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэнээс хойш ямар ч мэдээлэл хийхгүй тодорхойгүй явж ирсэн учраас Ерөнхийлөгч хүртэл мэдэгдэл гаргахад хүрээд байна.

Харин төсөв хэмнэх зорилгоор сонгуулийг хойшлуулах асуудлыг бид огт дэмжихгүй. Монгол Улс  одоохондоо сонгуулиа хойшлуулах түвшинд очоогүй. УИХ-ын сонгуулийг товлосон хугацаандаа хийхийг шаардаж байна. Ер нь сонгуулиар мөнгөө уралдуулж үнэтэй самбар, сурталчилгаа хийж, иргэдийн саналыг биеэр ирж өгүүлж байхаар цахим технологийг ашиглан төсөв мөнгө үрэхгүйгээр хийх бүрэн боломжтой гэж харж байна. Мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг нэн яаралтай байгуулах саналыг бид дэмжихгүй. Энэ хүнд үед Улсын Онцгой комисс сайн ажиллаж байна. Үүний  хажуугаар Үндсэн хуулийг үгүйсгэсэн комисс байгуулж төрийн албыг самрахыг зөвшөөрөхгүй. Онцгой нөхцөл байдлыг далимдуулаад удирдлагыг төвлөрүүлэх нэрийдлээр бусниулж болохгүй. Ерөнхийлөгч нийгмийн айдас дээр тулгуурлан засаглалыг эвдэх, иргэдийн эв нэгдлийг хагаралдуулах, төрийн системийг зогсоох санаачилгыг удаа дараалан гаргаж байна” гэв.

ХҮН-ын нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  9.4-т сонгуулийг хойшлуулах нөхцөлийг зааж өгсөн. Ингэхдээ  Монгол Улсын Үндсэн хуулийн 25  зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Тус заалтыг Онц байдлын тухай хуульд мөн нарийвчлан зохицуулж өгсөн. УИХ-ын хаврын чуулган хэдхэн хоногийн дараа хуралдах гэж байхад Ерөнхийлөгч онц байдал тогтоох асуудлыг хөндөхгүй байх гэж найдаж байна. Учир нь УОК, Засгийн газар  тодорхой хэмжээнд үр дүнтэй сайн ажиллаж байгаа учраас коронавирусийн тархалтыг Тиймээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал мөн үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй. Сонгуулийг хойшлуулах асуудал нь манай намд хэрхэн нөлөөлөх вэ гэж харахаас илүүтэй өргөн цар хүрээнд сэтгэж, хармаар байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж