Герман өвчтөнүүдийг нь эмчлэх санал гаргаж, Италийг "тавлав"

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Герман өвчтөнүүдийг нь эмчлэх санал гаргаж, Италийг "тавлав"

Герман өвчтөнүүдийг нь эмчлэх санал гаргаж,  Италийг "тавлав"

Италид коронавирусийн тархалт хэрээс хэтэрч, эмнэлгийн ор хүрэлцэхээ больсон хүнд үе эхэлснээс долоо хоногийн дараа хөрш Герман зарим өвчтөнийг нь авч эмчлэх санал тавьжээ. Германы "нөөц бололцоотой" зарим эмнэлэг Европын эв нэгдлийн бэлгэдэл болгож Италийн 80 мянга гаруй өвчтөнөөс дор хаяж 47 өвчтөнд үүд хаалгаа нээх боломжтой хэмээн Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас өчигдөр/2020.03.26/ мэдэгдсэн байна.

"БИД ИТАЛИ НАЙЗУУДЫНХАА ТАЛД ЗОГСОНО, БИД ХАМТДАА Л ЭНЭ БҮХНИЙГ ДАВЖ ЧАДНА"

Эхний ээлжинд 10 өвчтөнг ирэх өдрүүдэд хүлээн авах боломжтой хэмээн умард Рейн-Вестфалия муж мэдэгдсэнээс үзвэл тэд нэг дор олон өвчтөн авахыг хүсэхгүй байгаа бололтой. Италид одоогийн байдлаар халдвар авсан 80589 хүнээс 8215 нь нас барж, эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхгүй байгаа билээ. Харин Германд коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 267, нийт халдвар авагсдын тоо Италиас хоёр дахин бага буюу 43938 байна.

Гэвч Италид тусламж хамгийн их хэрэгтэй үед Герман тийм ч "сайн найз" байсангүй. Берлин үнэхээр Италид туслахыг хүссэн бол долоо хоногийн өмнөөс туслах боломжтой байсан ч Европын бусад оронд маск экспортлохоо зогсоохоос өөр арга хэмжээ аваагүй билээ.

Мөн Европын холбоо ч эв нэгдлийг аврахын тулд хичээхийн оронд арьс өнгөөр ялгаварлахгүй гэж мэдэгдэхийн сацуу коронавирусийн голомт болсон газруудаас ирэх хүмүүсийн хөдөлгөөнийг зогсоохоос татгалзсан билээ. Тэр ч байтугай гишүүн орнууд бүгд нээлттэй хилийн бодлогоос татгалзан, Италитай хиллэх хилүүдээ хаасан юм. Сандарч аргаа бараад байсан Ромд эцэст нь Орос тусламжийн гараа сунгаж эрүүл мэндийн хэрэгсэл бүхий есөн тусламжийн онгоц илгээсэн. Ийнхүү хүнд хэцүү үед хөсөр хаягдсан гомдлоо Итали мөд мартахгүй нь лавтай биз.

Үнэн хэрэгтээ Итали сүүлийн дөрвөн өдөрт шинээр нас барагсдынхаа тоог бууруулж байгаа бол Германы хувьд энэ тоо бага багаар өссөөр байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж