ОХУ агаарын бүх нислэгээ зогсооно | News.MN

ОХУ агаарын бүх нислэгээ зогсооно

ОХУ агаарын бүх нислэгээ зогсооно

ОХУ агаарын бүх нислэгээ зогсооно

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 182-оор нэмэгдсэнээр нийт 840 болж, гурван хүн нас бараад байна. Халдварыг тэлэхгүйн үүднээс 2020 оны гуравдугаар сарын 27-ны шөнөөс олон улсын болон чартерийн бүх нислэгээ түр зогсоох шийдвэр гаргасныг Оросын иргэний агаарын тээврийн “Росавиация” мэдэгдлээ. Ингэснээр ОХУ-ын орон нутгийн нислэг болон Засгийн газраас тусгайлан зөвшөөрсөн чартер нислэг хийгдэх юм.

ОХУ-ын Засгийн газраас гадаад орнуудад тогтоосон хөл хорионоос болж эх орондоо эргэн ирэх боломжгүй болсон иргэдээ аль болох халдвараас сэргийлэх арга хэмжээг авч, эсэн мэнд байхыг зөвлөжээ. Үүний зэрэгцээ гадаадад буй иргэдээ нүүлгэн шилжүүлэх болон авчирсан хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах зардлыг батлахыг ОХУ-ын Сангийн яаманд даалгасан байна.

ОХУ өнгөрсөн долоо хоногоос гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Москва хотод илүү хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээнийхээ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгыг хойшлуулахаа мэдэгдсэн. Санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд товлоод байсан юм. Мөн гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бүх нийтийн амралтын өдөр болгож, албан газруудыг амраасан.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-03-27 202.126.88.167

OROS ah nar chadna aa.Virusiin esreg emiig Orosuud l gargaj chadna

Avatar

ХЭХЭ 2020-03-27 192.82.77.202

ҮХЭР

Avatar

Зочин 2020-03-27 202.179.24.239

Putin corona huschih vii gehees uhtelee aij baigaa baihdaa. Yuun haan zaan boloh

Avatar

Зочин 2020-03-27 103.212.116.86

Хамгийн зав арга зам нь амь амиа бодох л болж байх шиг

Avatar

Зочин 2020-03-27 27.123.213.43

muusain orosuud

Avatar

зочин 2020-03-27 64.119.23.212

ойлгосонгүй, юу болоод хараагаад унав. хараахаар юм алга мэт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж