Олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэдийн дунд маск, гар ариутгагч зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгслийн хомсдолын талаарх ташаа мэдээллийг тараан төөрөгдүүлэх, хуурамч аккаунт үүсгэн маск, гар ариутгагч их хэмжээгээр бөөндөнө гэх зар байршуулж иргэдийг залилсан 25 тохиолдол цагдаагийн ерөнхий газарт бүртгэгджээ.
Тухайлбал , онлайн шопоор “ Маск, гар ариутгагч их хэмжээгээр зарна” зарын дагуу иргэн Г, М нар нь ХБНГУ-руу 110 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Тухайн дуудлага мэдээллүүд бүрт хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ба цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн уриалгыг гарган ажиллаж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар зохицуулагдсан байдаг ба олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэдийн эд хөрөнгө, өмчид халдаж хохирол учруулсан тохиолдолд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3т зааснаар 450 мянган төгрөгийн мөнгөн торгууль болон 5-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэхээр заагдсан байдаг аж.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд цахим орчин дахь мэдээлэл хүлээн авахдаа тодорхой цензуртай хандах, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах, хуурамч байх магадлалтай аливаа зар, мэдээлэлд итгэж өөрийн болон өрөөлийн эдийн засагт эрсдэл учруулахгүй байх тал дээр анхаарахыг санууллаа.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ