Xүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Xүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Xүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулав

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна

Энэ сарын 18-ны  өдөр Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 362 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  296 дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн осолд 6 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол ихэсч байна. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр эцэг эх болон бүх шатны боловсролын байгуугууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн автобусны буудал, орон сууцны хороолол, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд явахдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасч, сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-19 59.153.113.153

hotjilt huchtei yavagdaj bui unuu ued umnuh niigmin setgelgeegeer huuhdee humuujuuleh bolomjui bolsong l haruulj bna. Etseg ehin uureg hariutslaga haana bnaa? Busad orond hezee huuhed gudmand haraa hyanaltgui yavj bsan yum. Odoo ene uildlee Mongolin uvurmuts ardchilal geh bh daa. Ter niigemd shaardlagatai bgaa huuli durmee batlaach.

Зочин 2015-11-19 172.101.82.153

irgeded anhaaruulj bno harin jolooch naraas yavgan zorchigch dairahgui baihiig HATUU shaardah heregtei baina. hatuu hariutslaga tootsoh heregtei.