Аякс багийн Абдельхак Нури 2,9 жилийн дараа ухаан оржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Аякс багийн Абдельхак Нури 2,9 жилийн дараа ухаан оржээ

Аякс багийн Абдельхак Нури 2,9 жилийн дараа ухаан оржээ

Нидерланд улсын хөлбөмбөгийн дээд лигийн Аякс багийн хагас хамгаалагч асан Абдельхак Нури 2 жил, 9 сарын дараа ухаан орсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Өдгөө 22 настай тэрбээр өнгөрөгч 2017 долдугаар сард Германы Вердер Бремен багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр тархиндаа ноцтой гэмтэл аван комд орсон билээ. Тухайн үед түүнийг талбайд унахад эмнэлгийн тусламж долоон минутын дараа ирсэн бөгөөд Аякс багийн зүгээс мэдэгдэхдээ тухайн үеийн анхан шатны тусламж тун хангалтгүй байсан хэмээсэн. Тус явдлын дараагаар Аякс баг "Бид өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, энэхүү үйл явдлаас гарах үр дагаврыг бүрэн хүлээж байна" гэж мэдэгдсэн.

Абдельхак Нури одоогийн байдлаар зөвхөн идэж, унтаж, хөмсөгөө хөдөлгөж чадаж байгаа гэнэ. Европын хөлбөмбөгийн шилдэг залуу тоглогчдын нэг гэгдэж байсан тэрбээр 19 насандаа Аякс багийн төлөө нийт 15 тоглолтонд оролцож өөрийгөө дэлхий нийтэд таниулаад байсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж