ОХУ-д “covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 840 болжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

ОХУ-д “covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 840 болжээ

ОХУ-д “covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 840 болжээ

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 182-оор нэмэгдэж 840 болсон байна. Харин нас барагсдын тоо нэмэгдээгүй гурав хэвээр байгаа бол есөн хүн нэмж эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 38 болсон тухай тус улсын Коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын 56 бүс нутагт халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 18 бүс нутагт шинээр халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс Москва хотод хамгийн их буюу 546 халдвар бүртгэгдээд байгаа аж. Тус улсад гуравдугаар сарын 2-ны өдөр анхны халдвар тээгч бүртгэгдсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж