Хятад улс коронавирусээс сэргийлж хилээ хааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Хятад улс коронавирусээс сэргийлж хилээ хааж эхэллээ

Хятад улс коронавирусээс сэргийлж хилээ хааж эхэллээ

Хятад улсад сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлууд нь бараг бүгд гадаадын улс орнуудаас ирсэн иргэд эзэлж байгаа учир тус улс өнөөдөр /2020.03.27/-өөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэхүү хилийн хоригт транзит визтэй болон Хонгконг, Макаогоор дайрч ирсэн богино хугацааны визтэй гадаадын иргэд хамаарахгүй юм байна. Хятад руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад улсын иргэд, тэдгээрийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа гэнэ.

Ням гаригаас эхлэн Хятадын иргэний нислэгийг удирдах газар шинэ хязгааарлалтын журам хэрэгжүүлэхээр болжээ. Уг журамд зааснаар,

  • Хятадын бүх авиа компани гадаадын нэг улсаас нэг хотын чиглэлд долоо хоногт ганц удаа нисэх
  • Нислэгийн суудал нь 75 хувиас хэтрэхгүй дүүрэлттэй байх
  • Гадаадын авиа компани бүр долоо хоногт нэг удаа Хятадын ганцхан хотын чиглэлд нислэг үйлдэх
  • Гадаадын авиа компанийн нислэгийн суудал нь мөн 75 хувиас хэтрэхгүй дүүргэлттэй байх

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж