"Удирдлагын академи"-тэй хамтран зайн сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

"Удирдлагын академи"-тэй хамтран зайн сургалт зохион байгуулж байна

"Удирдлагын академи"-тэй хамтран зайн сургалт зохион байгуулж байна

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагч нь мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах”, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/154 дүгээр тушаалаар баталсан газар, хэлтэс, анги, төвийн дарга, захирагчийн албан тушаалын тодорхойлолтод “Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж тус тус заасан байдаг.

Дээр дурьдсан албан тушаал, түүнд тавигдах тусгай шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалын 181 алба хаагчийг Удирдлагын академийн Төрийн албаны сургуульд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зайны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчид энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр цахимаар шалгалт өгч, тэнцсэн алба хаагчдад гэрчилгээ олгох юм.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж