Үндэсний баялгийн сангийн тухай хууль өргөн барина

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өргөн барина

Үндэсний баялгийн сангийн тухай хууль өргөн барина

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 6.2-т “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгасан. Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан ирэх дөрөвдүгээр сарын 3-нд нэн яаралтай дэгээр УИХ-д өргөн барихаар болжээ.

УИХ-аас шинээр хууль батлах замаар тус сангийн үйл ажиллагааг хуульчлан зохицуулж, Засгийн газрын тусгай зориулалтын сан хэлбэрээр байгуулах боломжтой. Хууль баталснаар одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчлэх, түүний Ирээдүйн өв сантай холбоотой харилцааг шинээр зохицуулах боломж нээгдэх юм. Улмаар стратегийн зарим ордын төрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин хараат компаниудын үнэт цаасыг гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах, хөрөнгө босгох замаар стратегийн ордуудын бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж