Автобус, зах, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн бөөгнөрөл үүсчээ | News.MN

Автобус, зах, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн бөөгнөрөл үүсчээ

Автобус, зах, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн бөөгнөрөл үүсчээ

Автобус, зах, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн бөөгнөрөл үүсчээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь амны хаалт зүүх, ариун цэврээ сахих, олон хүнтэй газраар явахгүй байх, бусдаас зай барих гэдгийг ДЭМБ зөвлөж байна.  Монголчуудын хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг дагаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад гурван сар өнгөрчээ. Нэг үеэ бодвол  хүн бүр амны хаалт зүүж хэвшсэн байна. Гэхдээ олон нийтийн газраар явж, бусдаас зай барихад хойрго хандсан хэвээр

Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ЭМЯ-ны эмч, мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг өглөө болгон танилцуулж буй. ДЭМБ зөвлөмжөөр  таван хүн нэг дор байвал хүний бөөгнөрөл гэж үздэг байсан бол өдгөө хоёр хүн цугларвал хүний бөөгнөрөл хэмээн үзэж буйг анхааруулсан.  Covid-19 халдварын үед хүмүүс бие биетэйгээ  хоёр метрээс багагүй зайнаас харьцахыг уриалах болсон билээ.

Монголчуудын хувьд зах, худалдааны төв, эмнэлэг, нийтийн тээвэр, арилжааны банк, АТМ-д хүмүүс хоёр байтугай хорь гучуулаа нэг дор бөөгнөрдөг нь ердийн л үзэгдэл. Энэ дүр зураг хөл хорио тогтоосон ч өөрчлөгдсөнгүй.

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй ч гудамж талбай, худалдааны төвүүд, эмнэлэгт хөл хөдөлгөөнтэй байна. Тиймээс аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд Эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зай барь” уриалгыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой юу гэдгийг сурвалжиллаа.

"ЗАЙ БАРЬ" ТЭМДЭГЛЭГЭЭ ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

Нийслэлд цөөхөн аж ахуй нэгж байгууллага “Зай барь” тэмдэглэгээг нааж, ЭМЯ-ны зөвлөмжийг дагажээ. Тухайлбал, КFC сүлжээ ресторан, “Юнивишн”-ы Хан-Уул дахь салбар, "Интермед" эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллага бусдадаа үлгэр дууриалал болжээ. Эдгээр аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох “Интермед” эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн үүдэнд халуунаа хэмжүүлсний дараа  үйлчилгээ авах боломжтой. Иргэдийн хувьд амны хаалт, бээлийтэй үйлчлүүлж байв.

Эмнэлгийнхэн иргэдийн үйлчлүүлэх хэсэг болох  лифт болон эмийн сангийн шаланд “Зай барь” тэмдэглэгээг байршуулжээ. Ингэснээр хүмүүсийн хандлага ч өөрчлөгдсөн болохыг Интермед эмнэлгийн Маркетингийн менежер Г.Энхзаяа хэлж байв.

Түүний хэлснээр үйлчлүүлэгчид цахилгаан шат ирсэн даруйд бөөнөөрөө суух гэж яаралгүй хүлээцтэй ханддаг болсон байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан шатны дөрвөн хэсэгт “зай барь” тэмдэглэгээ байршуулсны дагуу хүмүүс зорчдог болжээ. Мөн эмийн санд “зай барь” тэмдэглэгээг байршуулсан нь олон хүн нэг дор бөөгнөрөхөөс сэргийлж чадсан байна.

"ЗАЙ БАРЬ" ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДАГУУ ЗОРЧСОНООР ХАЛДВАРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА

Интермед эмнэлгийн Маркетингийн менежер Г.ЭНХЗАЯА: 

-Манай эмнэлгийн хэмжээнд иргэдийн үйлчлүүлэх хэсэг болох үндсэн гурван лифттэй. Бид  хоёр долоо хоногийн өмнөөс “зай барь” тэмдэглэгээг байршуулж, үйлчлүүлэгчдэдээ аль болох зай барих боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсдэг  лифт, эмийн санд “Зай барь” гэсэн санамжийг нааснаар эерэг үр дүнтэй байна. Нэг лифтэнд хөлний мөрөөр 4-6 тэмдэглэгээтэй бол мөн тооны хүмүүс л зорчиж байгаа юм. Ингэснээр халдварын эрсдэлийг бууруулж байна гэж үзэж байгаа. Бусад аж ахуй нэгжүүдэд ч бас манай эмнэлэг үлгэр жишээ болж “зай барь” тэмдэглэгээг байршуулж эхэллээ. Миний харж байгаагаар эрүүл мэндийн байгууллагын хүмүүс хоорондоо хоёр метрийн зайд харилцах уриалгыг аж ахуй нэгж, иргэд маш сайн дагаж мөрдөж байна гэлээ.

Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хувьд “Зай барь” тэмдэглэгээ байршуулсныг дэмжиж байв. Гэхдээ зарим тохиолдолд анзаарахгүй өнгөрөх, тоохгүй лифтэнд зорчиж байна гэдгийг хэлж байлаа.

ТЭМДЭГЛЭГЭЭ БАЙРШУУЛСАН Ч ЗАЙ БАРИХ ҮГҮЙ НЬ ХҮМҮҮСИЙН ХАНДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ

Иргэн Ч.СҮНЖИДМАА: 

– Би “Интер мед” эмнэлэгт физик эмчилгээнд явж байгаа юм. Эмнэлгийн лифтэнд “зай барь” тэмдэглэгээ байршуулсныг их дэмжиж байгаа. Зай барих нь их зөв. Хүмүүс лифтээр зорчихдоо “Зай барь” тэмдэглэгээг эхлээд анзаараагүй юм шиг байна билээ. Тоохгүй байсан. Гэхдээ өчигдрөөс тэмдэглэгээгээ харж эхэлсэн үү, зааврын дагуу цөөн хүн лифтээр зорчиж байна. Интермед эмнэлгээс гадна Хан-Уул дахь Юнивишин-ы салбараар үйлчлүүлэхэд хүмүүс нэг метрээс багагүй зайд зогсч үйлчлүүлж байсан. Зай барих үгүй  нь хүмүүсийн хандлагатай л холбоотой болов уу

Иргэн Д.ГЭРЭЛМАА:

-Олон нийтийн газраар хоёр метрээс багагүй зайд хүмүүс хоорондоо харилцаж, зай барих уриалгыг дэмжиж байгаа. “Интер мед”  эмнэлгийн лифт, эмийн санд “Зай барь” тэмдэглэгээ байршуулсан нь их таалагдлаа. Лифтэнд байршуулсныг нь харсан ч эмийн санд  “Зай барь” гэж шалан дээр нь наасныг анзаарсангүй. Эмийн санч хэлэхэд нь л харлаа. Лифтэнд бол хүмүүс буруу харж зогсохоор ядахдаа л хүмүүсийн  амьсгал  бие биедээ хүрэхгүй юм билээ. Эмийн санд ч бас тэмдэглэгээнийхээ дагуу зогсох нь зөв юм гэлээ.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ЗАЙ БАРИХ БОЛОМЖ АЛГА

Харин “Баянзүрх худалдааны төв”,  “И-март”, “Оргил” сүлжээ дэлгүүрүүдээр ороход “Зай барих” тэмдэглэгээ алга. Иргэд ч хоорондоо зай барихад ач холбогдол өгсөн шинжгүй харагдав. И-Мартын Чингис салбар гэхэд л хүмүүс касст олноороо дугаарлаж, шахцалдаж харагдсан бол "Баянзүрх" худалдааны төвд хүмүүс нэг метрийн зай барих нь бүр боломжгүй, хоорондоо зэрэгцэн, ам булаалдан худалдан авалт хийж байв.  Мөн АТМ-д нэг дор олуулаа бөөгнөрөх нь ердийн л үзэгдэл мэт.

Баянзүрх худалдааны төвийн Худалдагч Э.ЛУВСАНДУЛАМ: 

-Худалдааны төв, олон нийтийн газарт хүмүүс зай барьж үйлчлүүлэх нь маш ховор. Боломж нь хомс. Эсвэл манайхан бөөгнөрч, шахцалдаад сурсан юм уу. Манай нөхцөлийг харж байгаа биз дээ. Гэхдээ зарим хүмүүс зайнаас үйлчлүүлж байгаа ч ихэнх нь л нэг дор шахцалдаж, бөөгнөрч үйлчлүүлнэ. Ер нь “Зай барь” тэмдэглэгээг байршуулбал хүмүүс ч бас анзаарч зайнаас үйлчлүүлж  сурна. Ийм тэмдэглэгээ маш хэрэгтэй. Зөвхөн худалдааны төв ч биш АТМ-д ч бас зай барь тэмдэглэгээг байршуулах ёстой. Гэтэл ийм тэмдэг байхгүй, дээр нь зай барих ямар ч боломжгүй. Миний хувьд ганц хаалгатай АТМ-д үйлчлүүлэхийг зорьдог. Ядахдаа л олон хүн нэг дор бөөгнөрөхгүй.

 

"Оргил" сүлжээ дэлгүүрийн  салбар хариуцсан эрхлэгч Г.БҮРЭНЖАРГАЛ: 

-Манай сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх иргэд харьцангуй цөөхөн. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилчид байдагтай холбоотой. Гэртээ худалдан авалт хийж байгаа хүмүүс  ховор гэж ойлгож болно. Тиймээс “Зай барь” тэмдэглэгээг байршуулах шаардлагагүй. Касст нэг, хоёр хүн л үйлчлүүлж байна. Хүмүүс зай барих нөхцөл үүсдэггүй.

Иргэн Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ: 

-Хөл хорио тогтоосон үед хүмүүс хоорондоо зайнаас харилцах боломжтой. Гэхдээ АТМ-д зай барих нь ховор шүү дээ. ДЭМБ-ын зөвлөж байгаа шиг Монголын нөхцөлд хүмүүс нэг метрээс илүү зайнаас харилцана гэдэг боломжгүй. Хүмүүс нийтийн тээвэр, зах, дэлгүүр, АТМ-д зай барьж байгаа нь харагддаггүй. Уг нь “Зай барь” тэмдэглэгээг байршуулчихвал хүмүүс заавар зөвлөмжөө л дагана гэлээ.

 

АВТОБУСАНД ХАГАС МЕТРИЙН ЗАЙТАЙ Ч ЗОРЧИХ БОЛОМЖГҮЙ

Эрүүл мэндийн байгууллагууд нийтийн тээвэрт иргэд аль болох хоорондоо хоёр метрийн зайнд зорчих зөвлөмжийг өгсөн. Энэ нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй гэдгийг жолооч болон иргэд санал нэг байв.

“Тэнүүн Огоо” ХХК-ны жолооч Ү.ЭРДЭНЭБАЯР: 

-Автобусанд хүмүүс зай барьж зорчих боломжгүй. Автобус хоёр метрийн өргөнтэй. Тэгэхээр нэг метрээс илүү зай барих аргагүй. Зорчигчдын ачаалал бага байгаа. Та нар харж байгаа бол, хүн цөөнтэй хэрнэ л зай барьж зорчих орчин нөхцөлгүй байгаа биз дээ.

Иргэн Б.ХИШИГЖАРГАЛ: 

-Худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудад “Зай барь” зөвлөмжийг хэрэгжүүлбэл хүмүүс ч дэмжинэ. Зай барьж үйлчлүүлэх байх. Гэхдээ нийтийн тээвэрт хүмүүс нэг метрээс илүү зайнд зорчино гэвэл боломжгүй. Олон хүн зорчиж байхад зай барих аргагүй. Тэр тусмаа хичээл сургууль эхэлбэл нийтийн тээвэр ачаалалтай. Одоо бол  автобус хүн цөөнтэй болохоор хэрдээ л зай барьж зорчиж байна.

Иргэн О.МАНДАХБАЯР: 

-Автобус хүн цөөнтэй бол хол зайтай сууж зорчих байдлаар зай барьж болно. Харин олон хүн зорчиж байгаа тохиолдолд хүнтэй 1-2 метрийн зай барих ямар ч боломжгүй шүү дээ.

Хүн нь ч багтахгүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн газарт хүн цөөтэй бол зай барих зөвлөмж хэрэгжих боломжтой гэлээ.


 

Зөвхөн нийслэлд ч биш “Зай барь” тэмдэглэгээг орон нутагт үйлчилгээний байгууллагууд байршуулаад байгаа юм. Тухайлбал, Дорнод аймагт Номин сүлжээ дэлгүүр, Хаанбанкны АТМ-д “зай барь” тэмдэглэгээг байршуулсан нь хүмүүс зайнаас харилцах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн Сүхбаатар болон Чойр хотод ч бас уг тэмдэглэгээг байршуулаад байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж байгууллагад “Зай барь” тэмдэглэгээг байршуулахыг уриалсан тул хяналт тавих боломжгүй гэх мэдээллийг өгч байв. ДЭМБ, Эрүүл мэндийн яамнаас өгч буй хүмүүс хоорондоо хоёр метрээс илүү зайнд харилцах уриалгыг хэрэгжүүлэхэд Монголын хувьд хүндрэлтэй. Учир нь,  нийтийн тээврээр үйлчлүүлэгчид хоёр метрын зайтай зогсох боломжгүй.  Зах, худалдааны төвүүдэд зай барих тэмдэглэгээгүй, хүмүүс ч зайнаас харилцах  анхааруулгыг үл тоосон хэвээр.  Олон орон цах тахал гамшиг тарьж байхад монголчууд ийн хэнэггүйтэж байгаа нь айдас төрүүлж буй юм.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зо 2020-03-27 66.181.160.127

Харин хөдөө суманд бүрэн боломжтой арга хэмжээ байна

Avatar

Зо 2020-03-27 66.181.160.127

Зай барь! Уул нь шаардлагатай арга хэмжээ байхлдаа. Төв суурин газар яаж ч хичээгээд боломжгүй нь. Автобусс, такси, нэг гэр бүлийнхэн, эмчид үзүүлэх гээд ядаж л эмнэлгийн үүдэнд орж чадахгүй байгаа өндөр настан ч юмуу хэн нэгэнд туслах гэсэн ойлголт байхгүй нь.

Avatar

Zochin 2020-03-27 202.126.88.228

Arai denduu surjigneed ard tumnee ailgaad l,ajil bhgui humuus mungugui ,huuhed bagachuud surguuli tsetserleggui ,buhel 4,5 sar dampuurlaa sh dee,ene arai dendlee sh dee,delhiin uls ornuud ingej udaan karantilahgui bna,manaih bol bol buur hetersen shuu,er ni tegeed ene viruseer mash ih dalimduulaj bna gej bodogdoj bna

Avatar

Зочин 2020-03-27 103.26.193.17

КFC сүлжээ ресторан,

Avatar

Zochin 2020-03-27 103.26.194.241

Neg negeer n tusgaarlana gedeg arai denduu hiirhel,tsamaan bna

Avatar

Zochin 2020-03-27 103.26.194.241

Ard irgedee denduu ih ailgaj,stressduuleed bh shig sanagdah uym

Avatar

Иргэн 2020-03-27 95.45.30.110

Санаа амрах болоогүй шүү ! 18 сөр гээд байгаа эрдэмтэн судлаачид , тэсвэр эв нэгдэл хариуцлагатай байж тайван цаг ирнэ шүү

Avatar

Зочин 2020-03-27 103.26.194.241

Ard tumniig denduu ih ailgaad,stessduuleed bh shig sanagdah uym

Avatar

Зочин 2020-03-27 103.229.120.116

Аймаг орон нутгаа эзэнтэй амьдрах амьдралтай таатай болговол хот аяндаа сийрэг болж ёстой хүн хоорондоо зайтай болоод ямарч өвчлөл эрс багасаад эхэлнэ энэ байдал намжвал өөрчлилж шинэчилэхзүйл их гарна биз

Avatar

Зочин 2020-03-27 66.181.179.154

Хөдөөнөөс ирсэн ажилгүй хүмүүс хөдөө рүүгээ бүр мөсөн явах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-27 88.74.28.22

Hotiin gazriig gishgeh gazargui boltol damlaad karmaandaa hiisen mi gee l humuusiin buruu sh

Avatar

зочин 2020-03-27 66.181.182.106

автобусанд 4-5 хүн сууж бна билээ.гэрээсээ гарахгүй бгаан 90%Байх юм.хувийн эмнэлэгт одоо очих хүн цѳѳрсѳн.мѳнгѳгүй ажилгүй хүн юугаа хийж очих вэ?улсын эмнэлэг ѳвчтэй хүн авахаа байсан үзэхээ байсан хэн ч очихгүй .зах хүнсний дэлгүүрт хүн цѳѳрсѳн бна билээ.БЗД СХД хоёр хүн ам ихтэй болохоор тэгж харагдаж бгаа.ингэж худал мэдээлэл битгий бич.ажилгүй орлогогүй болсон нѳхцѳлд юугаа хийж гудамж талбайгаар явах уу?гэртээ л хэвтэж идэж ууж дархлаагаа хамгаалж бгаа биз ээ.үй олноороо үхсэн цогцс харма

Avatar

irgen 2020-03-27 203.217.139.225

Захуудын эзэд, удирдлага короно вирусын үед дэглэм сахиулах асуудлыг хариуцахгүй бол

өөр хэнч үүнийг хийж чадахгүй. Манайхан маскгүй, бөөндөө хөзөр тоглоод л сууж байна шүү дээ.
Энэ бол захын удирдлагын хариуцах ажил. Цагдаа, мэргэжлийн хяналтынхан, эмнэлгийнхэн үнэхээр бүгд ядартлаа
ажиллаж байна шүү дээ. Хүн бүгд хариуцлагатай байцгааяа!

Avatar

Zochin 2020-03-27 24.46.100.17

Jiriin ued ch zai barih ni zob

Avatar

Иргэн мэргэжилтэн 2020-03-27 139.5.219.119

ХӨСҮТ-н коронатай хүнийг тусгаарлах өрөө яг зориулалтын тусгаарлах өрөө мөнүү?????
Зориулалтын өрөө бол цонх онгойдоггүйгээр хийгддэг. Өрөөн доторхи агаар HEPA filter-ээр шүүгдэн агааржуулалтын моторт сэнсээр сорогдон гадагшлана. Өрөөний агаар бага зэрэг хасах даралттай ба хаалга онгойход агаар хаалгаар гарахгүй. Хэрэв тийм биш бол агааржуулалтын хоолой суулгаарай.Зөвхөн коронагийн халдвартай өрөөнүүдэд

Avatar

Корона-г УБ-д жинхэнэ урин залж байна 2020-03-27 202.9.46.20

Хотын 280 мян өрхийн 350 мян жорлон угаадас, хог гэсч хаврын салхинд 4 уулын дундах хонхорт эргэлдэн хийсч айл өрх бүрийн цонх тооноор орж ,1 сая машин нь дугайгаараа улам дэврээн монголчууд Короныг чухамхүү хөгжуүүлж өгч байна даа. Эзгүй хэдэн яжигар гэр байшин, эзэнгүй өвгөн приусууд энэ үхлийн хонхорт үлдэх вий дээ

Avatar

Зочин 2020-03-27 202.126.89.97

Автобусанд 2 метрийн зайтай зорчиж үзүүлээч?

Avatar

Зочин 2020-03-27 103.229.120.116

Угаасаа манай улс сийрэг байсныг болиулчхаад одоо зайтай бай зай барь гэх ямар хэрэг байна урд нийгэмд ч хот хөдөөгүй сийрэг байсан учраас тэр бүр янз бүрийн өвчин гайгүй бсан хотруу хурааж бөөгнөрүүлэх хэрэггүй байсан

Avatar

Зочин 2020-03-27 202.9.46.161

Засаг төрөөс авч байгаа арга хэмжээг дэмжиж байна. Гаднаас ч гэсэн иргэдээ авчрах хэрэгтэй, гэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг нь сайн авах бизээ, энэ цар тахал яагаад ч үгүй байна шүү, тийм болохоор иргэд өөрсдөө хариуцлагатай байж, чадах хэр хэмжээгээрээ өөрсдийгөө хамгаалах, яриад байгаа тэмдэг тэмдэглэгээ байх нь зөв, боломжийнхоо хэрээр дагаж мөрдөцгөөе.

Avatar

Зочин 2020-03-27 66.181.180.228

Zaisaad bh yu bgaan be, naad liftend chin barag uud uuduusuu naaldtsan l hemjeetei bna shd

Avatar

иргэн 2020-03-27 103.10.23.97

Амь насандаан хайргүй тэнгүүд олон байна аа даанч дээ малаас дор
Гадааадаас иргэдээн авч байгаа нь зөв боловч Дарга нар ба баячуудын хүүхэд эхнэр ах дүү нарыг
зөөж байгаа гэж АНийн дарга Эрдэний хэлсэн үг үнэн байна Гадаадад байгаа энгийн эргэдийн үр хүүхэдүүдэд
Монголдоон ирэх тийм боломж олдохгүй байгаа гэж гадаадад байгаа иргэдээс дуулдаж байна
Эрх мэдэлтэн баячуудын эхнэр хүүхэдийн түрүүлэн зөөдгөөн бол доо шудраг ханд

Avatar

Зочин 2020-03-27 103.80.210.183

баячууд нэг өдөр бүгд чад монгол бөөн баяр

Avatar

Зочин 2020-03-27 66.181.179.154

Сүйрэнэ шүү дээ

Avatar

Зочин 2020-03-27 202.9.40.61

ухсэндээ суржигнээд айдас хуйдэс нийгэмд цацаад байгаа н**ш вэ хоол идэхгуй бол ухэх магадлал 100 хувь корона тусвал ухэх магадлал 2 хувьтай болчоод байна одоо энэ балай хийрхэл чинь суулдээ хурэлсухийн шоу попрол болоод монголчуудын аж амьдралыг бурэн суйруулж эхэллээ яаралтай хол хориогоо албан есоор цуцлаад гаднаас тоэх хумуусээ хотоос гадна гэр кэмп барьж тусгаарлавал эдийн засгаа суйруулэхгуй улдэх цорын ганц боломж

Avatar

иргзн 2020-03-27 202.179.24.80

ЗГ УОК -ын гаргасан Тогтоол журмыг дагаад 3н сар гаран боллоо Монголчуул бид дотроосоо биш Гаднаас Зөөвөрлөгдөж оруулж ирсэн Өвчинд л Сүйрэх Улс шиг байна, Бид хичнээн Дүрэм журмыг дагаад Том дарга нарын Хэнэггүй УЙВАЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ БИД ӨВДӨЦГӨӨХ НЬ

Avatar

Зочин 2020-03-27 103.229.120.116

Амны хаалт бээлий малгайтай явж байхад болно доо тэгээд гар нүүрээ гэртээ оронгуутаа угаагаад байхад хамгаалах байх ер нь сүүлрүүгээ хүнийг тушаал биелүүлэгч робот болгох байнга эрхшээлдээ байлгах тал руугаа болчихлоо Нугалаа хийж амь зогоодог хогийн хүн хогнуудад ашигтай юм шиг

Avatar

Иргэн 2020-03-27 66.181.186.44

Худлааа сүржигнэсэн хий юмнаас айсан юм шиг байхаа болмх хэрэгтэй Одоо энэ өвчин зарим нэгний нэр төрөө өсгөх .заримын мөнгө идэх хэрэгсэл болж байна Бүр засаглал өөрчлөх тухай ч Ерөнхийлөгч санаагаа хэллээ орно борооноор гждэг шиг.Эдийн засаг иргэдийнамьдрал сүйрлээ Авхх арга хэмжээ хэрээс хэтрээд иргэд вирусээс биш харин орлогогүйгээс болж бусад өвчнд нэрвэгдэх нь байна

Avatar

zochin 2020-03-27 66.181.178.109

MALNUUD OLON BAYNAA , ZARDLAA UURSDUU GARGAACH , KHENII TULUU AMIDRAAD BAYGAA YUM BE ,

Avatar

Зочин 2020-03-27 103.26.195.192

Minii duu chiinii tuluu amdarchaagaan

Avatar

Хэнэггүй гэнээ 2020-03-27 185.220.101.12

Хэнэггүй гэдэг чинь санаатай үл тоосон гэсэн үйлдлийг хэлдэг.

Avatar

Зочин 2020-03-27 103.26.195.192

Ene temdeglegee ariutgal bugd zardal zardal zardal.Ene zardlaa haanaas gargahiin

Avatar

Зочин 2020-03-27 103.26.195.192

Urd horshiin terbum humuusiin hodolgoon ehellee.Bid delhii deer neg ch hun virusgyi boltol ingeed l suugaad baihuu.Neg l um oilgohgyi bgaa manaid gaduur tarhchihsan umuu.2 sar ingelee.Terbum hun heden zuugaaraa shavaaraldaad ehellee ed ayj zaigaa barihiin

Avatar

zochin 2020-03-27 59.153.114.115

Orgil zai barih temdeglegee hiih heregtei sh dee. Ene manager odoo u yariaad bainaa

Avatar

Зочин 2020-03-27 202.21.108.51

uhaantai ni uldej teneg ni uhdeg jamtai.

Avatar

Зочин 2020-03-27 103.14.38.134

Эмх цэгцтэй бай.

Avatar

Зочин 2020-03-27 103.14.38.134

Францийн иргэн монголд ирээд улаанбаатар, дорноговиор явчихсан байхад энэ хүмүүс дэг журам барихгүй байгаад аймшигтай зүйл зөгнөх мэт хэцүү байна. Эмх цэгцээ баримтлах хэрэгтэй. Системтэй цогц эмх журам хэрэгтэй. Задгай гадаа хээр хөдөө худалдаагаа хий. Агаар нь ядаж задгай газартаа эрүүл байна.

Avatar

Иргэн 2020-03-27 103.14.36.6

Supermarketuudad kass deer hereglemeer um bn lee. Yalanguya EFES

Avatar

Зочин 2020-03-27 43.228.131.45

тэр лифтэнд байгаа тэмдэг арай. ямар ялтан биш дээ

Avatar

Зочин 2020-03-27 99.237.84.96

chi teneg malaa uhsenii chin yaltan? ene chin delhiin eruul mendiin baiguullagiin zaavarchilgaa. buh uls oron ingej bna. Tolgoi chin hoosn bol duugui baidaa?

Avatar

Зочин 2020-03-27 202.55.188.35

Иргэд хэнэггүйдээ яасан гэж? Чадах ядахаараа ѳѳрсдийгѳѳ хамгаалж байгаа. Харин тѳр засаг? Тѳр засаг ямар учиртай санаатайгаар гаднаас халдварыг тээвэрлэж байна аа? Чацга царайлсан сэтгүүлчид энэ талаар а ч гэхгүй байгаа биз? Чадахаар нь муусайн мунхаг иргэдээ ноолно.

Avatar

Ganaa 2020-03-27 202.55.188.85

Энэ тэмдгийг цаашид ч байлгах хэрэгтэй

Avatar

name 2020-03-27 202.131.254.214

tiim shuu

Avatar

Зочин 2020-03-27 202.9.46.34

тэнэг хүн тэнэгээрээ л юм бна дөө

Avatar

Зочин 2020-03-27 183.177.97.14

Хүмүүст хамгийн гол нь орлого мөнгө хэрэгтэй байна Үйлдвэр аж ахуйн газрууд ихээр сул зогсож иргэд орлогогүй болж байгаа энэ хүнд үед төр засгаас зайлшгүй мөнгөн тусламж үзүүлмээр байна шүү дээ Төрийн байгууллагууд л бүтэн цалинтай байгаа байх Сонгууль энэ тэрээ болиод хэцүүдэж байгаа ард иргэддээ туслаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж