Тусгай үүргийн онгоцоор Монголд ирэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоцоор Монголд ирэх иргэдийн анхааралд

Тусгай үүргийн онгоцоор Монголд ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комисс/УОК/ өчигдөр /2020.03.26/  гадаадад байгаа Монгол иргэдээ татах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах талаар хуралдсан билээ. Улмаар БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэхээр болсон. Тэгвэл Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.


ИРГЭД КОРОНАВИРУСИЙН  ШИНЖИЛГЭЭГ ЗААВАЛ ӨГСӨН БАЙНА

УОК-ийн /2020.03.26/ хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд  дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт  гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бүртгүүлсэн дарааллын дагуу хамрагдана. Бүртгэлд хамрагдсан тухайн иргэнтэй МИАТ-ын төлөөлөгчийн газраас утсаар холбогдож, нислэгийн тийзийг баталгаажуулах болно. Тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

-Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн  шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн  шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалтыг ЭНЭ холбоосоос авна уу.

– Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

– Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.

– Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөлөө.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж