Ц.САНДУЙ БАТЛАН ДААЛТАД ГАРАВ
Төрийн эрхийг хууль бусаар авсан, худалдахыг завдсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй албан тушаалаасаа огцроод зогсохгүй шүүхээс ял сонссон. Тэрбээр өөрийгөө улс төрийн золиос болж байна гэсэн тайлбар хэлж байсан юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуйд 2019 оны аравдугаар сарын 31-нд нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноов. Түүнийг яллахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг буюу сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор, энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна шүүх үзсэн. Харин давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааж, тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг шийдвэрлэсэн юм.
Тэгвэл НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд гуравдугаар сарын 24-нд батлан даалтаар гаргажээ.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэж байсан ч Давж заалдах шатны шүүх хурлаас батлан даалтад гаргажээ.
Шүүхийн албан ёсны мэдээллээс харахад Нийслэлийн прокурорын газрын прокурор Ц.Сүхбат, А.Ганбулган нарын гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал”-ыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, А.Ганбаатар, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал авч шийдвэрлэсэн байна.
Б.АМАРХҮҮГ ХОЁР ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Улсын Дээд шүүх энэ сарын 25-ны өдөр дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэснээр хар тамхины хэрэгт холбогдсон дуучин үргэлжлүүлэн хорих ял эдлэхээр болов.
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон билээ. Анхан шатны шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байдаг.
Харин давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм.
Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээлээ.
Эргэн сануулахад, дуучин Б.Амархүү нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм.
Э.БУРАМ
зориг 2020-03-27 66.181.187.205
Та нар битгий хуцаад бай орос оронд сурч байхдаа хар тамхи хэрэглэж үзээгүй хүнийг та нар битгий хуурамч хэрэг тулгаад бай.Харин та нар жин хэн хэрэг хийсэн худлаа яригчнара шороонд оруулж чадахгүй байж битгий нохой шиг хуцаад бай
зочин 2020-03-27 66.181.161.101
ЭНЭ АМАРХҮҮ ЧАЦГА ШОРОНДОО БАЙГАА ЮУ
123 2020-03-27 103.14.37.8
Мөн ч дураараа бурцгаах юм даа хөөрхий Хэнд хэлээд байгаа юм, хэн түүнийг хэрэгжүүлэх юм !!!!! жаахан юм бодож боловсрох хэрэгтэй юм шиг
Зочин 2020-03-27 202.21.107.85
Сандуй яагаад гарчихваа монголын хууль хууль тогтоогчид нь хошин шогийн үзүүлбэр юм даа..ингээд урд хойд баруун хөршүүдээсээ суралцахыг уриалж байна.
Зочин 2020-03-27 66.181.161.115
Amarhuug horison n zuw , ingej sanduig sullasantai holboj bicheeed bh ch hereg bhgui. Har tamhichin l bol har tamhichin
/*-*/ 2020-03-27 49.0.212.165
МАН-ын 60 тэобумын Сандуйг хорь, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Амархүүг сулла!
Зочин 2020-03-27 64.119.20.200
Sanduig gargaachee. Ugaasaa zuil angiggui yal avsan
. 2020-03-27 202.126.89.219
Сандуй нь тэнэгийнхээ, газар зарж сул мөнгө олсныхоо шанг хүртэж байна.Бүх том албан тушаал зарна гэсэн мал яриа байж болохгүй.Биелэх ямар ч үндэсгүй.
Зочин 2020-03-27 202.179.27.183
Ц.Сандуй биздаагаа хориоч. 60 тэрбум хоригдохгүй бол МАН сонгуулиар нам шаалгана да.
Зочин 2020-03-27 103.229.122.226
Зарим монголчууд жаахан чадварлаг хүмүүсдээ аймшигтай атаархуу Иймд чадваргүй хүнээс биш сэтгэлгүй хар санаатнуудаас айж яв гэж сургадаг нь үнэхээр үнэн шүү
Зочин 2020-03-27 202.131.235.238
Хужаад байсан бол амархүү шороо хөдлөгөө ч үү үгүй юу. ямартаа ч насаараа шоронгын мисс болох байлаа
Зочин 2020-03-27 202.9.46.223
Амрахүүгийн эхнэр "түмний ундаа" болов.
арай ч дээ 2020-03-27 202.21.115.165
Нэг нь зөвхөн өөрөө л хар тамхи хэрэглэсэн. Нөгөө нь бүхэл бүтэн Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авахаар, мөн буд худалдахаар завдсан.
Зочин 2020-03-27 103.229.122.226
Ардчилагч гэж хуурамч үгээр нүүрээ халхлагчидаа Та нар Монгол орныг бүх муу муухай хогийн юмаар далгэрсэн аймшгийн орон болгосон шүү Үүнийг чинь бүх хүмүүс мэднэ
Зочин 2020-03-27 66.181.161.115
Zuwhun uuruu hereglesen bish huuhed zaluuchuudad buruu ulger durialal uzuulsen geh n zuitei bh. Sain ch muu ch public figure yum bgaazdee
Иргэн 2020-03-27 103.212.119.140
Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар хамт байсан юм бол шалгаж хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ
Зочин 2020-03-27 192.82.73.224
Хар тамхины хэрэгтэнд Монголд ийм бага ял өгдөг нь дэлхийн өөр хаана ч байхгүй энэрэл, эсвэл мунхаглал. Гэхдээ төрийн эрхийг хууль бусаар хулгайлахыг оролдсон урвагч хулгайчид ийм өршөөл үзүүлдэг нь хамтран Монголыг маань а**х гэмт хэрэгт шууд хамтран оролцож байгаа хэрэг юм. Эдгээр шүүгчид болон тэдний боссууд өсөн нэмэгдээд хуримтлагдаж байгаа ялаа дийлэх үү
иии 2020-03-27 202.126.88.175
шүүгчид биш хууль нь тийм дээр нь Прокурорын авч ирж бгаа нь ингэж шийдэхээс ѳѳр аргагүй нэр тѳдий бггад гол нь бгаа юм
Г 2020-03-27 59.153.114.25
Намтай нь наранд,намгүй нь нарсанд морилон орон нь дээ
Зочин 2020-03-27 202.55.188.87
Хоригдох нь яах вэ. Гол нь хар тамхинаас нь гаргамаар байнаа. Хоригдвол хар тамхи олдохгүй болохоор гарч магадгүй гэж горьдох юм даа. Тэнсэнгээр гарчихвал дахиад хар тамхиа хэрэглээд гарч чадахгүй байж магадгүй гэж санаа зовох юм. Энэ залуу хүн блхр шоронг даваад гарнаа
ХЭХЭ 2020-03-27 192.82.77.202
амархүүг гаргаад сандуйг шоронд нь хий
Иргэн 2020-03-27 103.212.118.65
Хэрэглэгчийг эмчилгээнд- борлуулагчийг шоронд
4444 2020-03-27 43.228.129.131
Шударга шийдвэр
Зочин 2020-03-27 202.179.27.240
ХЭЦҮҮ Ч ГЭЛЭЭ ШУДАРГА ШИЙДВЭР. ХАРИН Ч 2 ЖИЛ БАГА ХУГАЦАА ШҮҮ.