Тус орны 1990 оноос хойш хийж буй хамгийн томоохон өмч хувьчлалын арга хэмжээ болох юм байна.
Наблюллина сайд засгийн газар 2011 онд 6,6 тэрбум хувьцаа, ойрын гурван жилийн туршид 23,1 тэрбум долларын хувьцаа тус тус зарах болно гэж мэдэгдсэн ажээ.
Эдийн засгийн яамны нэгэн ажилтны мэдээлснээр өмч хувьчлалын урьдчилсан жагсаалтад түүхий газрын тос тээвэрлэлтийн монополь эрхт Транснефть болон гурван банкыг оролцуулан нийт 11 фирмийн хувьцааг худалдахаар төлөвлөж байгаа талаар ярьсан байна.
Хувьцаа худалдан авагчдын оролцоо даруухан байх бөгөөд эдгээр аж ахуйн газруудад засгийн газрын зүгээс тавих хяналт хэвээр байх юм байна.
Орос улс жил жилийн турш алдагдалтай байгаа төсвөө санхүүжүүлэхээр мөнгөн хуримтлал бий болгох шаардлагатай тулгарч байгаа ажээ.
Эх сурвалж: Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг