Улсын их дэлгүүрийн урд “Рашаан болж хуулиар батлагдсан ариун ганга өвсөө аваарай” хэмээн 35 эргэм насны залуу бүдүүн баргил хоолойгоор зарлан сууна. Аль нэвтрүүлгийн хөтлөгч билээ гэж андуурахаар сайхан хоолойтой түүнийг хавь ойрын хүмүүс анзаарахгүй өнгөрнө гэж үгүй. Зүс танихгүй хүмүүс хүртэл түүнтэй "ганга зардаг ах" гэж халуун дотноор мэндчилэн “Таныг энд хараагүй удсан байна. Ганга өвс зарахаа больсон юм байх л гэж бодлоо” хэмээн ганга өвс худалдан авах аж.
Их дэлгүүрийн ойролцоо явж байхдаа түүнийг анзаарч харсан хүмүүс олон ч зорьж очоод “буу халж” гүнзгий яриа өрнүүлж үзсэн хүн ховор биз ээ. Ойр тойрныхондоо унзад хоолойт хэмээх хочтой, хүмүүсийн дунд “Ганга өвс зардаг ах/залуу” хэмээн танигдсан түүнийг Г.Тэмүүлэн гэдэг.
Г.Тэмүүлэн их дэлгүүрийн ойролцоо ганга өвс зарж эхлээд таван жил болжээ. Өнгөрсөн хугацаанд түүнд мэдээж амар байсангүй.
Дэлгүүрийн үүдэнд суулаа хэмээн хүмүүст хөөгдөж, туугдаж явсан үе цөөнгүй бий. Тэглээ гээд шантарсангүй. Ахиад өөр газар олоод л гялс товхиноод унзад хоолойгоороо “Рашаан болж хуулиар батлагдсан ариун ганга өвсөө аваарай” хэмээн зарлаж эхэлнэ.
Ийн явсаар таван жил өнгөрчээ. Одоо тэрбээр ганга өвсөө зарахаас гадна олон байгууллагад нийлүүлдэг болсон байна. Тэрбээр “Ганга бол үнэхээр гайхамшигт ургамал. Гангын мөн чанарыг хүмүүс таньж мэдээд их хэрэглэх болсон. Ганга өвсийг би өөрөө түүж хатааж явсан үе бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн ганга түүх зөвшөөрөлтэй бригадуудаас бөөндөж авдаг болсон. Зундаа бөөндөж аваад чингэлэгт хураагаад тавьчихдаг юм. Түүнээсээ ууталж өөрөө зарна. Хүргэлтээр эмийн үйлдвэр, цайны үйлдвэр, гандан зэрэг бусад газруудад өгдөг. Мөн зах, худалдааны төвүүд шуудай, шуудайгаар нь их авдаг” гэлээ. Ганга өвс нь амьсгалын замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай гэнэ. Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг болохыг ч сонирхуулав.
БАГААСАА ХАР АЖИЛ ГЭЖ ГОЛОЛГҮЙ АЖЛЫГ ХИЙЖ СУРСАН






Тэрбээр сонин, сэтгүүл зарахаас өгсүүлээд хийж үзээгүй ажил ховор. Заримдаа нүүрс, түлээний мөнгө хүрэлцэхгүй үе тохиодог ч тэрбээр хэнээс, юу ч гуйхыг хүсдэггүй гэнэ. Г.Тэмүүлэнгийн аав, ээж, эхнэр гурвуулаа багш. Өөрөө ар гэрийн шалтгаанаар их сургуульд суралцаж чадаагүй ч охидоо хэнээс ч дутахааргүй боловсролтой болгохыг хүсдэг гэдгээ хэлж байв.
Түүнийг гуравдугаар ангид байхад нь аав, ээж нь олон жил ажилласан хүүхэд асрагчдаа байраа луйвардуулж амьдрал нь орвонгоороо эргэсэн байна. Хэрэв тэр явдал болоогүй бол их сургуульд орж, мэргэжил эзэмших байсан хэмээн битүүхэндээ гомдол тээж явдгаа нуугаагүй юм. Багаасаа хар ажил гэж гололгүй ажлыг хийж сурсан нь түүнд их сургуульд сураад ч олж авч чаддаггүй амьдралын хар ухааныг суулгажээ.
ХАМГИЙН ГОЛ НЬ ОДОО БАЙГАА ЧИГЭЭРЭЭ НАСЫГ БАРАХ ЮМ ШИГ БОДОЖ БОЛОХГҮЙ
Тэрбээр “Би эхээс тавуулаа. Манай аав, ээж хоёр асрагч эгчид их итгэдэг байсан. Асрагч эгч манай хоёрт “Нөхөр БНСУ-аас машин оруулж ирэх гэтэл мөнгө нь дутсан” гэж хэлээд манай байрыг долоон сая төгрөгөөр заруулаад таван сая төгрөг аваад хулхидаад алга болсон. Тэр өдрөөс хойш бид нарыг эмээгийнд аваачиж өгөөд аав, ээж хоёр маань амьдралаа босгох гээд их л хичээсэн дээ. Одоо ах, дүү нар маань тусдаа гарч, амьдрал зохиоцгоосон. Харин аав, ээж хоёр тэтгэвэртээ гарсны дараа хөдөө рүү явсан. Хамгийн гол нь одоо байгаа чигээрээ насыг барах юм шиг бодож болохгүй. Хичээнгүйлэн хөдөлмөрлөх л хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэвчээртэй хүнд аз жаргал ирдэг.
Миний хувьд ядарснаа мэдэхгүй ажиллаж байхад сэтгэл санаа минь хүртэл сайхан болдог. Зүгээр суух дургүй. Би цаашдаа шашны бараа зардаг лангуутай болох хүсэлтэй байгаа. Шашны бараа муудахгүй гэдгээрээ давуу талтай шүү дээ. Болж өгвөл их дэлгүүр дотор лангуутай болчихвол зүгээр юм болов уу. Гадны хүмүүс их сонирхох байх ” хэмээв. Тэр их сургуульд сурч, Их дэлгүүрт шашны бараа зардаг лангуутай болохыг мөрөөддөг. Бусдын дэргэд жижиг асуудал байж болох ч түүний хувьд том мөрөөдөл нь.
Зөв явахад зөөлөн, зөөлөн замбуулин гэгчээр Г.Тэмүүлэнгийн мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх бизээ!
Зочин 2020-03-27 192.82.68.158
Ganga ch shan urgamal shu hoich uyed ee hohirolgui tuuj uldeeh heregtei
ООЖОО 2020-03-27 103.229.123.24
Чамд амжилт хүсэё!. Чи амьдралийг зөвөөр харж өөрийнхөө чадаж байгаагаар залгуулж байгаа цаашдаа яах бодолтой яваа чинь бахархмаар байна. гэдэг нэртэй орчуулгын судар байдаг юм. Тэр хүнд уншихад их хэрэгтэй санагдсан.
Зочин 2020-03-27 202.9.46.238
багш хүмүүс асрагчтай байсныг бодоход мөнгөтэй л багш нар байж
Зочин 2020-03-27 202.126.89.79
Ганга өвс зардаг хүн сайхан сэтгэлтэй амьдралын төлөө явж байгаа хүн болж таарахнээ сдаа
Зочин 2020-03-27 176.63.23.107
Гангаа тарьдаг болцгоовол. Хөдөө огт ургахаа болисон байна лээ. Малчид хэлэхдээ бөөгийнхөн тэсгээхээ болиод байна гэх юм билээ
kkk 2020-03-27 49.0.212.162
ямааг яргуйлуулнаа гэж.
Ksa 2020-03-27 202.126.89.22
Хүн хүний бодол өөр шүү. Би бол энэ залууг муу ёрын амьтан гэж боддог. Удахгүй ганга гэдэг сайхан ургамал байхгүй болно. Бас уран шувууны үүрээ аваарай гээд баргилтаад л явдаг. Хажуугаар нь бас бус юм байдаг байх аа. Амьтны үүрийг булаааж авах, хүний орон гэр дээрэмдэж авах 2 адил байх.
яргуй идсэн ямаа, oops 2020-03-27 49.0.212.162
нялх яргуй идэх ямаануудын цаг. mn дээр "нялх яргуй" идээд "яр түүхийрээд" гэсэн нийтлэл гарсан.
яргуй идсэн ямааны мах харсан 2020-03-27 49.0.212.162
эм до, эм дом
bat 2020-03-27 192.82.65.182
за дүү минь, энэ шашнаас л хол яваарай.шашны юм зарж хэрэггүй,өөр юм бод.чи чадна.
Зочин 2020-03-27 176.63.23.107
За чи өөрийгөө л хичээ. Чамаар заалгахаар хүн биш
Зочин 2020-03-27 49.0.212.162
үл мэдэх цэцэгхэн хотхонд.
Зочин 2020-03-27 49.0.212.162
мэдэхгүй түгээд, мэдэхгүй нь аваад. багшийн дээдийн гарц бас ялгаагүй. пөмбөгөрийн задгай бас адил.
Тарих 2020-03-27 202.21.127.161
Цаашдаа байгалаас нь түүх биш, тарьдаг болоорой л гэж захия даа. Түүсэн ч үрээ хаясан хойно нь үндсийг нь үлдээгээд газрын дээд хэсгийг нь авах гэх мэт одооноос бодохгүй бол нөөц нь дуусна шүү
Зочин 2020-03-27 182.160.39.6
Гангаа түүхдээ үндсээр нь битгий аваарай. Үндсийг нь үлдээж хайчилж аваарай
АРИУН ГАНГЫН УС 2020-03-27 49.0.212.162
АРИУН ГАНГЫН УС л гэж ярьдаг.
Амжилт 2020-03-27 202.179.3.10
Ганга өвсийг арцтай хольж уугиулж хэрэглэдэг, ариусгах чанартай гэж ярьдаг. Ууж хэрэглэвэл архи, тамхинд дурлахыг болиулдаг, ханиаднаас сэргийлдэг гэх мэт…
Одоо үед маш хэрэгтэй ургамал шүү.
ганга ус 2020-03-27 49.0.212.162
ариун гангын ус гээд зарж эхлэх нь ээ
Зочин 2020-03-27 66.181.180.228
Ene odoo uuruu tarihgui zerleg ganga undestei n zulgaaj avaad zaraad bdag yum uu?
иргэн 2020-03-27 66.181.186.120
Ганга өвс нян устгах эфирийн тостой учир тийм гоё үнэртэй байдаг юм. Гангатай усаар гараа, хоолой амаа зайлж болно шүд, хоолойн өвчин ханиаднаас сэргийлнэ. Миний дүү байгалын хишгээрээ амьдарч байна, гэхдээ гангаа хайрлаарай хямгатай авч хэрэглээрэй.
ариуна 2020-03-27 202.9.47.29
мундаг залуу ганга зарахгүй удхаар нь барагл яасын бол гэж боддог шдээ
Б.Энхбаяр 2020-03-27 103.10.22.34
Тэмүүлэнг нэг удаа харсан юм байна. Гэхдээ гангыг нь худалдаж аваагүй.
Олон жил тасралтгүй ажиллаж байна гэдэг нь юу, юунаас илүү тэвчээр юм. Уйггүй хүн уул нүхэлнэ гэдэг дорнын үг байдаг. Гэхдээ их ухаалаг амьдрах хэрэгтэй, миний дүү. Амжилтанд хүрэхэд ухаан зайлшгүй хэрэгтэй. Баян ба ядуу гэдэг номыг заавал уншаарай. Бүр хэд дахин унших хэрэгтэй. Яг ганга яаж зардаг шигээ л уг номыг өөрийн болгох хэрэгтэй. Ер нь хэрэгжүүлэхгүй байж олон ном уншаад, хэрэггүй. Муу ламын ном их гэдэг юм шүү.
Зочин 2020-03-27 202.179.27.183
Ингэж байж юманд хүрнэ шүү. Өмхий улс төрчид шударгаар өрсөлдөхийг боймлоно л до.Улстөрчдийг х****л идээсэй.