Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа | News.MN

Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны  350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.

2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина.  Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Сөүл, Токиогоос захиалгат нислэгээр ирэх иргэдийг нэг бүрээр нь тусгаарлан байрлуулах саналыг Эрүүл мэндийн сайд гаргасныг Улсын Онгцгой комиссын гишүүд дэмжиж,  тусгаарлах байрны нөөцийн талаарх дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулахыг УОК-ын шуурхай штабд даалгав. Мөн тус судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 202.179.8.210

гадаадаас иргэдээ авахгүй бол гадаадад ад үзэгдээд шоовдорлогдсон хэдэн хүн байгаа юм биш үү тэгээд ч монгол хүмүүс байна даа юманд жоохон уужуу хандах хэрэгтэй, өнөө маргаашаа хараад өөрсдийхөө хар амиа битий бодож бай!!!!!! ямар ирэнгүүт нь уулзуулж учруулаад явуулах гээд байгаа биш өчнөөн арга хэмжээ авч байна

Avatar

Zochin 2020-03-26 66.181.161.115

Odool manai uls mash seremjtei baih ue irj bhii zarim 1 uul uurhain kompaniud yuch tooson shinjguil ajillaj bna ylanguya altainkhuder kompani ajiltnuudni mask zuusen ym er alga horio tseeriin durem unendee alga tur hugatsaand zogsooj boldguil yum bhdaa

Avatar

Хүрэлхүү 2020-03-26 202.179.31.9

Хотын ойроолцоо амралт, сувилал, зочид буудлуудад нэг нэнгээр нь тусгаарлаж нэг хүнээс нэг сая тавин мянгыг авах гэнэ. Тэр буудал амралтууд хэнийх вэ. Нөгөө л оффшоорчдынх шүү дээ. Өвчнөөр ингэж далимдуулдаг МАНАН-г харав уу.Арай дэндэж байгаа биш үү. Ид дэлгэрч байх үед нь 14 хоногоор бөөнөр нь хорьж болоод байсан юмыг одоо ингэж луйвардах хэрэгсэл болгох ямар хэрэг байна? Яасан ч ичдэггүй, яасан ч цадаж ханадаггүй Хүрэлсүхдэнгүүд вэ?

Avatar

зочин 2020-03-26 202.9.40.37

Бүхнийг улс төржүүлэхээ боль. Манай орон битгий хэл бусад орон хөл алдаж байна. Бидэнд туршлага байхгүй. Харин ч сайн ажиллаж байна.

Avatar

Зочин 2020-03-26 202.179.8.210

зөв шүү санал нийлж байна, юм бүхнийг улс төржүүлж юм болгоныг хүрэлсэхрүү чихэж дайрч байх юмаа би өмөөрөөд байгаа юм биш шүү. доор нь өч төчнөөн хурган дарга нар байгаа тэд нарын ажлын үр дүн муугаас л бүх юм болдог байх гэж боддог юм / миний л бодол/

Avatar

АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ 1 БҮТЭН САР ЭМЧ, ЦАГДАА, ТАГНУУЛЫН ХАТУУ ХЯНАЛТАНД ТУСГААРЛА 2020-03-26 64.119.22.185

Эрдэмтэд: 14 хоногийн тусгаарлалтын дараа халдварын шинж тэмдэг илэрнэ

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.197

Хүрэлсүхийн ЗГ гадаадаас иргэдээ авчрах нэрээр вирус оруулж ирж 3.0 сая иргэдээ эрсдэлд оруулчихаад, одоо дахиад иргэдээ авчирна гээд юу ярьцгаагаад байнаа. Тусгаарлах байр, эмнэлэг эмнэлгийн ажилтны хүрэлцээ муу байхад, дээрээс нь халдвар авсан өвчтөнтэй ажиллаж байгаа 1 эмнэлгийн ажилтанд 1 өдөрт гарч байгаа хамгаалах хэрэгслийн зардалд 800.000 төгрөг 11 өвчтөн 7 эмнэлгийн ажилтан 14 хоног гээд тооц л доо маш их мөнгө гарна, дээр нь эм тариа гээд л. Дахиад халдвар авсан хүн гарч болзошгүй байн

Avatar

АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ 1 БҮТЭН САР ЭМЧ, ЦАГДАА, ТАГНУУЛЫН ХАТУУ ХЯНАЛТАНД ТУСГААРЛА 2020-03-26 64.119.22.185

АЮУЛТАЙ

Avatar

Уншигч 2020-03-26 202.126.89.164

18 станбулын онгоцоор ирсэн хүмүүсдээ тэр дор нь шинжилгээгээ хийхгүйдээ. 24,25 нд хийчихээд бусад иргэдээ зовоогоод гэнэт гэнэт сонин шийдвэр гаргах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж