3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сард татвараа төлнө | News.MN

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сард татвараа төлнө

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сард татвараа төлнө

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сард татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!!

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn  цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn,  www.smartcar.mn цахим хуудсаар   дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/дБайршилЦагийн хуваарь
1Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна
2Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна
3Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна
4Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00
5Да хүрээ худалдааны төвМягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа : Амарна

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gte lsto 2020-03-26 202.9.46.45

naadhaa bolioch ee odoo. uguh neg ch yum bhgui, avahaa sanuulaad bh

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.186

Улс орнууд татвараас түр чөлөөлж байхад юун татвар вэ

Avatar

/*-*/ 2020-03-26 49.0.212.110

Гуцваа, ажилгүй сул зогссон, цалин цагаа ч үгүй болоод байна, хоногийн жогодойныхоо мах гурилаа яая даа гэж байхад чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж