У.Хүрэлсүх танхимдаа хэнийг үлдээж, хэнийг үдэх вэ? | News.MN

У.Хүрэлсүх танхимдаа хэнийг үлдээж, хэнийг үдэх вэ?

У.Хүрэлсүх танхимдаа хэнийг үлдээж, хэнийг үдэх вэ?

У.Хүрэлсүх танхимдаа хэнийг үлдээж, хэнийг үдэх вэ?

Засгийн газар шинээр дахин бүрдэх сургаар МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт үймэлдэж эхэлжээ. Нэг хэсэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарыгаа буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталсан УИХ-ын гишүүдээ чичилж буй гэх.

Сөрөг хүчнүүд харин “Хуулиа уншдаггүй баталдагийнх нь хар гай Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр илэрлээ” гэцгээн хуучилж сууна.

Хуульчдын тайлбараар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д мэдүүлж, сайд нараа оруулж, батлуулах ёстой.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлснээр шинэ танхим бүрдэх шаардлагатай болж буй аж. Хэрэв танхимаа шинээр бүрдүүлэхгүй бол гарч буй шийдвэр, хийсэн ажил бүхэн Үндсэн хууль зөрчинө. Эцэг хуулийг хэнбугай ч гишгэлэх ёсгүй.

Ядахад өнөө жил УИХ-ын сонгууль болно. Дайны хажуугаар дажин гэгчээр шинэ коронавирусийн халдвартай тэмцэх, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зэрэг шилээ дарсан олон ажлууд хүлээгдэж,  бахардуулж буй.

Гэтэл нэмээд шинэ танхим бүрдүүлэх ажил хүлээгдэх болсон нь тойрогтой болох гэсэн гишүүдийнх нь зодоон дээр сайд болох амбицтай гишүүдийнх нь сонирхол нэрмэж, том зөрчил үүсгэж мэдэх нь. Ингэхдээ Ерөнхий сайд одоогийн Засгийн газрын гишүүдээсээ хэнийг үлдээж, хэнийг явуулах вэ гэдэг анхаарал татсан асуудал болж хувираад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын дөрвөн сайд л давхар дээлтэй байх боломжтой, бусад нь парламентын гаднаас томилогдох ёстой юм. Хэдийгээр Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх дархан эрх олгосон ч олон жилийн шүүмжлэл дагуулсан давхар дээлийн асуудлыг тоогоор хязгаарлах нь зөв юм аа гэж үзээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх квотыг сонгосон. Иймээс МАН дотор ирэх тавдугаар сарын 25-наас урьтаж, хэн нь Засгийн газрын танхимд үлдэж, хэн нь жийгдэх вэ гэдэг тулаан явах болж буй гэх.

Сонгуулийн жилийг хэлэх үү, шинэ танхимд багтаж чадахгүй бол гологдлоо гэж сонгогчиддоо ад үзэгдэхээс эхлээд карьерт нь сөргөөр нөлөөлөх тул яаж ийгээд үлдэхийг л бодож таарна. Харин хэн нь үлдэх болдоо гэж…

Одоо Шадар сайдаар Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболд, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл нар ажиллаж байна.

Хоёр сарын өмнө  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон тухай  дуулиан дэгдэж, "Тамгын газрын дарга асан З.Энхболд нь хайнга хандаад заалтыг харахгүй явуулчихав уу, юу болов. Ерөнхийлөгч хэр ууртай байна вэ" гэцгээн үгэнд дурлацгааж байсан бол ойрын өдрүүдэд МАН-ынхны “нанчинлдаанд” чих тавьж суух ажилтай болов.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-26 174.114.162.60

nyamdorjiig uter turgen zailluulah xeregtei.

xereb zaluulahgui bol MAN 50% sanal byyrna shuu

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.46

Ардын нам ялах нь тодорхой болсоон өөр сонголт бхгүй ардчилсан намын хулхинуудыг сонголтой биш

Avatar

ЗОЧИН 2020-03-26 66.181.188.136

ХЭРЭВ МАН НАМ ЯЛАХГҮЙ БОЛ ЯЮАХ УУ ЗААВАЛ МАН НАМ ЯЛАХ ЁСТОЙ ЮМ УУ ХЭРЭВ МАН НАМ ЯЛВАЛ ЭД НАР ДОТОР САЙД ХИЙХ ХҮРЭЛСҮХ ОЮУН ЭРДЭНЭ ХОЁРООС ӨӨР ХҮН НЭГ ШИРХЭГ Ч БАЙХГҮЙ ЮУН ЭНХ АМГАЛАН ТЭРБИШДАВАГ Н ЭНХБОЛД САРАНГЭРЭЛ ВЭ ХЭДЭН ОН ВЭ

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.108

Л энхамгалан их хуралд нэр дэвшээд хэрэггүйдээ дараагын засагт бсшу сайд болох нь зөв хүрэлсүхэд дэмтэй тэрбишдавга н энхболд дэд сайд мөнгөнчимэг амарсайхан гд сайд хиих хэдхээнл хүн энэ намд бнашүү

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.108

Энхамгалан хүрэлбаатар сарангэрэл н энхболд дөрөв үлдэх хэрэгтэй бусад нь бол хэцүдэ

Avatar

зочин 2020-03-26 202.9.46.33

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам татан буугдсан юм байхдаа нэр ус нь байхгүй байх юм

Avatar

Зочин 2020-03-26 27.123.213.78

Нямдорж сайд гуайг хамгийн түрүүнд солихгүй бол томчуудын хэргийг хаацайлаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгоод Эх орон ард түмнээ их хохироож байгаа худалч 2 үзүүртэй зүү худлаа шударга царай гаргадаг. Түрээсийн байранд байдаг, телевизгүй гэж ард түмнийг дормжилсон өөдгүй хүн

Avatar

Зочин 2020-03-26 27.123.213.78

МАН -ын одоо УИХ-д байгаа нөхдүүд болон хамсаатнууд сонгуулиар дахин гарахыг санаархаж нууцаар цуглаж хэнийгээ яаж үлдээж гаргахав гэдгээ аль хэдийн ярилцсан сурагтай. Хэрэв сонгуульд ялагдвал бүх булхай ,идэж уусан нь илэрнэ гэж үхтлээ айцгааж байгаа. Короногоор далимдуулаад томчуудын идсэн уусан хэрэг бүдгэрээд байгаа. Идсэн ,уусан нөхдүүдийн хөрөнгийг хураах хэрэгтэй,

Avatar

МУ иргэн 2020-03-26 192.82.93.3

ЭХЛЭЭД ТА НАР ДУНДААС САНАЛААРАА ЯВААД ӨГӨХ ЁС ЗҮЙТЭЙ БӨГӨӨД ЗОРИГТОЙ ХҮН БАЙНА УУ ГЭЖ АСУУХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ НАМЫН РЭТИНГ УНАГААД МУУХАЙ ХАРАГДУУЛААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭС, ЭЦЭСТ НЬ АЖЛАА МЭДЭДГҮЙГ НЬ KICK-ЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Бат 2020-03-26 103.57.95.59

Нэг их сүр болоод байх юу байдаг юм вэ. Дэд сайд нарыг сайд болгоод сонгуулиар хэн сайд болох нь тодорхой болно доо. Дэд сайдын оронд хүн томилох шаардлагагүй. Цаашдаа та нарт дэд сайдгүй байж болох юм байна гэдгийг ойлгоход хэрэг болно.

Avatar

245 2020-03-26 202.179.31.59

Энх амгалан сайд их юм хийж байгаа. Ажил хийж байгаа хүн алдаа гардаг л юм зүгээр суугаад байгаа хүмүүс хэл аманд ордогүй шүү дээ

Avatar

ИРГЭН 2020-03-26 66.181.167.254

ҮНДСЭН ХУУЛИЙГ ГИШИГЛЭЖ БОЛОХГҮЙ ГЭНЭ ҮҮ?
ҮНДСЭН ХУУЛИАР ХАМГИЙН НААД ЗАХ НЬ БИД НИЙТЭЭРЭЭТЭГШ ЭРХТЭЙ. ТЭГЭЭД БИД ЭНЭ ЭРХЭЭ ЭДЛЭЖ БАЙГАА ЮМ УУ?
– ХУУЛЬ ЗӨВХӨН БОРЧУУДАД ҮЙЛЧИЛДЭГ, 30 ГЭР БҮЛЭЭС БУСАД НЬ АМЬДРАЛЫН БАТАЛГААГҮЙ …..

Avatar

Зочин 2020-03-26 64.119.20.240

Хүрэлбаатар Энх амгалан нараа гаргаж энх амгалан хүрэлбаатар

Avatar

иргэн 2020-03-26 203.91.115.47

ХАМГИЙН ЭХЭНД ЭНХ-АМГАЛАНГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Буд 2020-03-26 66.181.178.200

Бурэн солиод шинэ хумуусээр бурдуулэх хэрэгтэй дээ одоо энэ ноход болно шуу дээ

Avatar

Иргэн 2020-03-26 103.212.118.65

СЯ, ГХЯ, БЯхЯ, ХЗДХЯ-ны саыд нар л давхар дээлтэй байх болно. Тэднийг ч сольж болно ш дээ

Avatar

Зочин 2020-03-26 66.181.184.88

Энхтүвшин, Оюун-Эрдэнэ, Хүрэлбаатар, Цогтбаатар л байхад болно бусад шахааны малнуудыг үлдэн хөө

Avatar

Дорж 2020-03-26 85.117.127.91

Одоо яах бол доо!
Сонгуулийн өмнө засгийн газар шинээр бүрдэх юм уу?

Avatar

Зочин 2020-03-26 66.244.109.90

Хүрэлсүх ерөнхий сайд, Энхтүвшин шадар сайд, ОюунЭрдэнэ ХЭГ-ын дарга_ Оюунгэрэд ЭМС-аар үлдэж бусад хэд нь солигдоно. Мэргэжлийн хүмүүсийг бид хүлээж байна. Тэгвэл Хүрэлсүхэд ашигтай шүү.

Avatar

Kk 2020-03-26 103.26.194.213

Oyungerel shoronruu yawah gej bui za yu. Huugee ch gesen awaad yawaarai hahahaha

Avatar

зочин 2020-03-26 103.80.211.37

Нийм ах одоо нэг хүн рүү дайрна даа

Avatar

Шодоргос 2020-03-26 103.80.211.37

намбар уан хуульч Нийм ах яасан бэ таг чимээгүй яана даа. Би Монголын хуулийг зохиосон хүн гээд байсан биз дээ. Хүүк, Женко, Зандак, НИйм ах нарын байж байгаа нь энэ ш дээ

Avatar

Зочин 2020-03-26 150.129.141.122

Хүрэлсүх сайдын шударга зангийн илрэлийг

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.87

Испанийн Засгийн газрын Шадар сайд Кармен Калво коронавирусээр халдварлажээ

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.249

Нээх гоё зодолдоод хэн дийлсэн сайд болдог бол гоё байхгүй юу. Очиж үзээд дараа нь ярих юмтай.

Avatar

Иргэн 2020-03-26 139.5.216.148

За яахав дээ!п? Дараагийнх нь хогийн юмнууд л битгий сайд болчихоосой?!

Avatar

зочин 2020-03-26 202.9.46.205

сарангэрэл нь хааччих ва зайлсан нь дээр

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.87

тэрийг одоо явуулах нь зөв хүрэлсүхийг бодож хичнээн хамгаалав

Avatar

Жонкууу 2020-03-26 103.26.195.7

Сумтайбазаар, Нямка, Хурэлбаатар, Улаан нарыг хамгийн туруунд явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-26 103.26.193.45

Нямдорж, Хүрэлбаатар, Энх-Амгалан, Сумкяабазар нарыг эн түрүү явуулаа. Самрагчид…

Avatar

Зочин 2020-03-26 103.26.193.138

Энхболд чинь харин Хүрэлсүхээ хууль ном унших дургүй гэдгийг нь мэдээд нумаа нууж байгаад сумаа тархинд нь зоолоо шүү ккккк өөрөө унасан хүн уйлахгүйээ

Avatar

Зочин 2020-03-26 202.126.89.197

Уул нь Монголд Вирус байхгүй байсныг Хүрэлсүхийн ЗГ иргэдээ гадаадаас авчрах нэрээр импортоллоо. Үүнд Хүрэлсүхийн ЗГ хариуцлага хүлээх үү, эсвэл Монголдоо ирсэн 1000 гаруй хүн хариуцлага хүлээх үү, эсвэл Монголдоо амьдарч байсан 3.0 сая иргэд хариуцлага хүлээх үү.

Avatar

зочин 2020-03-26 103.14.36.34

Эргүү минв энэ улс иргэнээ авах нь зөв шүү, хүний нутагт чи бол хаях нь ээ, үхэж байсан мал

Avatar

Зочин 2020-03-26 202.21.108.252

МАН ын зодоон ч яахав, ард иргэдийн амьдрал огцом дордлоо. Вирус тээж ирж шоудах л энэ засгийн чаддаг ажил болоод байна. Эдийн засгаа тэтгэх, ажилгүй болсон иргэд, айл өрхүүдийн амьдралыг яах гэж байгаам бол. Авлигачид хэдэн үеэрээ ч идээд ыарахгүй харөнгө цуглуулсандаа бардам байх шиг байна. Хир удаан бардам байх бол.

Avatar

ахмад 2020-03-26 202.9.46.139

цаг үеийн байдлыг авч үзвэл зг-т үлдэх сайд нар нь: гадаад харилцаа, эрүүл мэнд, шадар сайд, сангийн сайд 4 байх болов уу гэж таамаглаж бна.

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.87

таны прогноз буруу

Avatar

ДОРЖ 2020-03-26 64.119.20.195

ЭДНИЙ ЗАСГИЙН ГАЗАР ГЭГЧИД ОЛИГТОЙ АМИТАН БАЙГАА ЮМ УУ. БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-03-26 27.123.213.78

Үлдэх сайд ганц ч байхгүй Бүгдийг солих хэрэгтэй. Бүгд хамсаатан торон сүлжээнд орчихсон хүмүүс шүү дээ .
Жич: Бичиж байгаа юмныхаа алдааг сайн хараачээ муухай харагдаж байна.

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.87

УХАНЬ ВИРУСААР ДЭЛХИЙ ДАЯАР 500,000+ ХҮН ХАЛДВАРЛАЖ 22,000+ ХҮН НАС БАРЛАА. МАНАЙ МОНГОЛЧУУД МАШ СЭРЭМЖТЭЙ БАЙХГҮЙ БОЛ ХАЛДВАР ХОЙНООС УРДААС АГААРААР ДОТООДООСОО ГЭХЧИЛЭН АСАР АЮУЛТАЙ БОЛЖ ХУВИРЛАА. ЗАСГИЙН ГАЗАР СЭТГЭГДЭЛ ХААЖ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ХУРЦАТГАЖ БАЙНА.

Avatar

ямбий 2020-03-26 203.91.115.37

ХАМГИЙН ЭХЛЭЭД ХУДЛАА ЯРЬДАГ ЭНХ-АМГАЛАНГ …..

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2020-03-26 103.26.193.62

сонин сайхан юмаар дутахгүй сайхан л хавар болох юм дагаа даа.ккк

Avatar

Зочин 2020-03-26 66.181.161.103

60 тэрбумынхан чинь гай чирнэ шүү .АНХААР.

Avatar

Зочин 2020-03-26 172.22.6.62

Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Явах сайдууд чинь хямралыг эс тоож өдрөөс өдөрт ширгэсээр байгаа жаахан төсвийн орлогыг чинь идэж уугаад дууслаа. Тэрийг нь Хүрэлбаатар зүгээр гээд төсөв өөрчлөхгүй гээд хөлдүү юм шиг суусаар. Ерөөсөө төсөв тодотгохгүй гээд байгаагийн чинь учир нь энэ байна ш дээ!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Баяр 2020-03-26 103.212.119.140

ЖДҮчидээсээ салах сайхан боломж болжээ. Юуны түрүүн зөнөсөн өвгөчүүл Энхтүвшин Улаан Н.Энхболд, Нямдорж мэргэжлийн бус сайд Сарангэрэл нарыг хөөж явуулах хэрэгтэй дээ

Avatar

Сэммэр 2020-03-26 66.181.183.42

Одоо байгаа сайдууд нь гишүүнээсээ татгалзах байлгүй дээ

Avatar

Зочин 2020-03-26 192.82.67.193

2020 онд УИХ ба ерөнхийлөгчийн сонгуулийг хамт хийх саналыг дэмжиж байна. ерөнхий сайд агсан Д.Бямбасүрэнгийн хэлсэн Монгол нохойгоос салахгүй бол үе үе олон түмнийг хирдхийлгэсэн сонин асуудал уриа гаргаж ирэх юм

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.87

асан гэж засаж бичээч

Avatar

/*-*/ 2020-03-26 49.0.212.110

Ерөнхийлөгчийн сонгуулийг хамт явуулсан ч МАН намаас л биш бол бусад нь хэн ч байсан яахав

Avatar

Зочин 2020-03-26 66.181.188.78

Монголын анхдагч улс төрийн ууган хүчин МАН бол алдаа оноо , бэрхшээл саад , ялалт амжилт бүхнийг даван туулж тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлаа сахин хамгаалж ирсэн түүхтэй, 99жилийн түүхтэй энэ намыг элдэв муухайгаар хэлж мушгин гуйвуулж гүтгэн доромжлож одоо бүүр газрын хөрснөөс арчих хэрэгтэй гэж туйлширах нь хирээс хэтэрлээ ,, Ингэсэнээрээ монголын олон зуун ахмад үе өвөг дээдсийнхээ үйл хэргийг нулимаж байх нь хир зохистой юм бол , Харин ч энэ намдаа хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй,

Avatar

Зочин 2020-03-26 182.160.33.54

said hiij chadah hun baibal hench hiij bolno golno mash tom hariutslga uuruulie shuud shorond ybdag bolgie ajil unagbal tegbel ene muusain mongol toroor togloh geed hulgai hiih geed said bolno geed zutgeed baigaa nobshnuud ooriigoo medeed bolino shuu de golno hariutslga shuu

Avatar

Зочин 2020-03-26 202.9.46.87

Аймаг бүрт МАН-ын дарга нарыг ирэхэд хуял тачаалыг нь хангаж үйлчлэх үүрэгтэй хүүхнүүд аймгуудын намын үүрт одоо болтол байна. Одоогийн МАН-ын авгайчуул ийм замаар намд орсон.

Avatar

ЕР-н сонгуулийг хамтад нь хийе!!! 2020-03-26 103.57.93.177

УИХ-н сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь энэ 6 сард хийж нэг өдрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жанхуугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 7 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болгосноос өөр хийсэн зүйл юу ч байхгүй. УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж 10 тэрбумыг хэмнэх хэрэгтэй байна!!! Дээрээс нь жанхууг нэн дару

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж