Covid-19 буюу энтертайнментгүй дэлхий

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Covid-19 буюу энтертайнментгүй дэлхий

Covid-19 буюу энтертайнментгүй дэлхий

Дэлхийн хамгийн сонирхолгүй, уйтгартай цаг мөч эдгээр өдрүүдэд өнгөрч байна. Одоогийн байдлаар бүхий л урлаг, энтертайнмент болон технологийн арга хэмжээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Тиймээс бид та бүхэндээ дэлхийн томоохон цуцлагдаад буй наадмуудын тухай хүргэж байна


  • The Hu

Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт the Hu хамтлаг нь гурав, дөрөв, тавдугаар сард зохион байгуулах дэлхийг тойрон аялах бүхий л тоглолтуудаа цуцалсан.

  • SXSW

Жил бүр зохион байгуулагддаг хөгжим, технологи, кино зэрэг олон зүйлийн цогц болсон SXSW фестиваль гуравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Аустин хотод зохион байгуулагдах байсан ч шинэ коронавирусийн улмаас цуцлагдаж байгаагаа зарласан. 33 жилийн түүхтэй энэ фестиваль жил болгон цоо шинэ технологи, видео тоглоом, тв шоу, кино, дуу хөгжим зэрэг зүйлсийг дэлхий нийтэд танилцуулж байдгаараа дэлхийн томоохон цогц фестиваль болж чадсан юм. Өнгөрсөн жилийн хувьд тус фестивальд нийт 417 мянга гаруй хүн оролцжээ.

  • Coachella

Дэлхийн хөгжим болон урлагийн томоохон наадмуудын нэг Coachella нь шинэ коронавирусийн тархалтын улмаас ирэх аравдугаар сарын 9-16-н хүртэл хойшлогдсон. 1999 оноосс хойш зохион байгуулагдаж буй тус гурван өдрийн наадамд нийт 250 мянган хүн оролцдог гэнэ. Энэ жилийн хувьд тус наадамд The Hu хамтлаг оролцох төлөвлөгөөтэй байгаа.

  • The Cannes Film Festival

73 дахь удаагийн Каннын кино наадам ирэх тавдугаар сарын 12-23-ны өдрүүдэд хооронд Франц улсын Канн хотод зохион байгуулагдах байсан ч Франц улсад covid-19-ийн халдвар тархсантай холбоотойгоор тус кино наадмыг хойшлуулахаар болжээ. Дэлхийн гурван том олон улсын кино наадам гэгддэг Венецийн кино наадам, Берлиний кино наадам мөн Каннын кино наадмуудын энэ жилийн ирээдүй тун бүрхэг байна.

  • Met Gala

Орчин цагийн хувцас загварын шинэ, шинэлэг бүхний эхлэл болдог Met Gala наадам ирэх тавдугаар сарын 4-нд Нью-Йорк хотын урлагийн Метрополитан музейд зохион байгуулагдах байсан ч хойшилсон. Сонирхуулахад тус наадмын нэг суудал нь 30 мянган ам.долларын үнэтэй. 1948 оноос хойш зохион байгуулагдаж буй тус наадам нь ийнхүү анх удаагаа хойшлогдож байна.

  • Eurovision Song Contest

1956 оноос хойш тасралтгүй 63 жилийн турш үргэлжилсэн Европын хамгийн том дууны тэмцээн энэ жил ийнхүү 64 дэх жилдээ түүхэндээ анх удаа covid-19-ийн улмаас хойшиллоо. Тус наадам нь дэлхийн спортын бус хамгийн их үзэгчидтэй урлагийн наадмуудын нэг бөгөөд дэлхий даяар нийт 600 сая гаруй Европын дараагийн одыг тодруулдаг ажээ.

  • Tomorrowland Winter 2020

2005 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн электроник хөгжмийн наадмын өвлийн хувилбар нь мөн covid-19-ийн улмаас цуцлагдсан. Энэ жилийн хувьд анх удаа Франц улсад зохион байгуулагдах гэж байсан боловч талаар боллоо.

  • E3

Видео тоглоом сонирхогчдын хамгийн том наадам ирэх зургадугаар сард Лос Анжелес хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч мөн л тархаад буй өвчний улмаас цуцлагдсан. Жил болгон тус наадмаар видео тоглоом хөгжүүлэгчид шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, технологийн компаниуд шинэ төхөөрөмжүүдээ нээдэг E3 наадам нь цуцлагдлаа. Өнгөрсөн жилийн хувьд нийтдээ 15 мянга гаруй хүн тус наадамд оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж