Нөхцөл байдлаас шалтгаалан шинээр эмийн сан нээх, хуучин ажиллас байсныг 24 цагийн ажиллагаатай болгохыг ОХУ-ын ЭМЯ бүс нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Эмчийн жорд бичигдсэн эмийг өвчтөн өөрөө биш ойр дотны хүмүүс нь мөн сайн дураар тусалж байгаа хүмүүс эмийн сангаас авч болохыг мөн ЭМЯ анхааруулсан байна. Коронавирусийн халдвараас үүдэн өндөр настай ахмадуудыг гадагшаа гарахыг Оросын Засгийн газар анхааруулж, тусалж дэмжих хүнгүй ганц бие ахмадуудад туслах сайн дурын ажилтнуудыг гаргахыг олон нутгийн засаг захиргаанд зөвлөөд байгаа юм.
Мөн олон дахин эмийн сан руу явах шаардлага үүсгэхгүйн тулд өвчтөнүүдэд шууд нэг курс эмчилгээнд хэрэглэх эмийг бичихийг эмч нард мөн анхаарууллаа.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ