Орост элсэн чихэр, гурвалжин будааны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.27-нд нийтлэгдсэн

Орост элсэн чихэр, гурвалжин будааны үнэ нэмэгджээ

Орост элсэн чихэр, гурвалжин будааны үнэ нэмэгджээ

ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр гуравдугаар сарын 16-23-ны долоо хоногт хэд хэдэн өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ. Коронавирусийн халдварын байдал, мөн рублийн ханшийн уналт үнийн өсөлт нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хороо тайлбарлалаа.

Ялангуяа хүнсний зарим барааны үнэ нэмэгдсэн байна. Тухайлбал, элсэн чихэр 7%, гурвалжин будаа 2,8%, тахианы өндөг 1,4%, цагаан будаа, гурил, гоймон 1-1,2%, давс 0,8% тус тус нэмэгджээ.

Гахайн мах, тахианы мах, нөөшилсөн махны үнэ 0,7%, сүү болон ургамлын тос 0,4% нэмэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж