2020 оны хоёрдугаар улирлаас Оросын зах зээлд зарагдаж буй ухаалаг утасны үнэ 10-20 хувиар нэмэгдэх таамагтай байна хэмээн "Известия" сонин мэдээллээ.
Merlion компанийн төлөөлөгч Татьяна Скокова хэлэхдээ коронавирусээс дэлхийн эдийн засагт үүссэн нөхцөл байдал, мөн Оросын дотоодод рублийн ханш унасан нь үнэ ухаалаг төхөөрөмжийн үнэ өсөхөд нөлөөлнө гэлээ. Үнийн өсөлт огцом явагдахгүй, агуулахдаа хангалттай нөөцтэй компаниуд үнэ аажим нэмэх байх гэж таамаглаж байгаагаа тэр хэллээ.
"Марвел-Дистрибуция" компанийн төлөөлөгч Александр Розов ч мөн үнэ аажим өснө гэлээ. “Үнийг огцом нэмэгдэхгүй, импортлогч болон зуучлагч компаниуд зах зээлд борлуулалтын савалгаа үүсгэхгүйн тулд аажим нэмэх байх” гэж тэр хэлсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сараас татаж авсан бараанууд аль хэдийнэ нэмэгдсэн үнэтэй орж ирэх байх хэмээн электрон зах зээлийн шинжээч Аркадий Маркарьян хэллээ.
Рублийн ханш есдүгээр сар гэхэд тогтворжихгүй бол импортын электрон бараа, тэр дундаа ухаалаг утасны үнэ нэмэгдэх болно гэж дүн шинжилгээний GS Group төвийн тэргүүн Александр Сурков ярьсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Ha ha ha 2020-03-27 49.0.212.165
Баяр хүргэе
уншигч 2020-03-27 202.55.188.86
Сорона гээд сандарч байхад үнэтэй гар утас авах уу да
Зочин 2020-03-27 103.80.210.183
тэгж ярих юм бол яг үнэндээ үнэ өсөх үндэслэлгүй. дэлхий даяараа адилхан уналттай байхад ханш өөрчлөгдөнө гэж үү?
/*-*/ 2020-03-27 49.0.212.165
Дэлхий даяар нефтьийн үнэ шалдаа унаад байхаар зэрэг вальютын ханш чангарч гаднаас импортоор авах барааны үнэ рублиэр бол суга өсөөд ирнэ шүү дээ
Зочин 2020-03-27 64.119.16.152
Одоо тэгээд яах уу?
/*-*/ 2020-03-27 49.0.212.165
Одоо тэгээд яахав дээ, буянаараа л болог